| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/03916/И |
| Дугаар | 102/ШШ2024/04416 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2024/04416
| 2024 оны 09 сарын 18 өдөр | Дугаар 102/ШШ2024/04416 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дүгээр хороонд байрлах Улаанбаатар *ТӨХК /рд:*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, СОТ-ын 2 байр, * тоотод оршин суух хаягтай, *овогт * * /рд:*/,
Нэхэмжлэлийн шаардлага: 348,518 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.
/Нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Л.*т холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй* кодтой хэрэглэгч Л.* цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2023 оны 9-р сарын 22-ны өдрөөс 2024 оны 5-р сарын 30-ны өдөр хүртэл 348,518 төгрөгийн үлдэгдэлтэй төлбөрөө энэ хугацаанд бүрэн барагдуулж төлөлгүй өдийг хүргэсэн Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн гэрээний /АХУЙ-2.2.9/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.2, Цахилгаан эрчим хүчээр хангах /ААН-2.2.11/-т заасныг зөрчиж, Хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт мэссэж удаа дараа илгээж, Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн хэрэглээг түдгэлзүүлж, авлага хэсэгчлэн барагдуулах гэрээ хийхийг зөвлөх зэрэг шат дараалсан арга хэмжээнүүдийг авсан боловч одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул хэрэглэгчтэй байгуулсан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 3.1.13-т заасан эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй 3118283 кодтой хэрэглэгч Л.*ын цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2023 оны 9-р сарын 22-ны өдрөөс 2024 оны 5-р сарын 30-ны өдөр хүртэл 348,518 төгрөгийн төлбөрийг гаргуулж Хэрэглэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчаас хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрээ /хх 4/, итгэмжлэл /хх 5/, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан /хх 7-10/, Ахуйн хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хавсралт /хх 11-13/,
4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлын үндэслэлээ хариуцагч Л.*тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг байгуулсан. 2023 оны 9-р сарын 22-ны өдрөөс 2024 оны 5-р сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 348,518 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон.
3. Хариуцагч Л.* нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
4. З , аар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хавтаст хэргийн 11 дүгээр талд Ахуйн хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ авагдсан. Уг гэрээгээр нэхэмжлэгч Улаанбаатар *ТӨХК нь Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ 2 байр, 2 тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийг цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг, хариуцагч Л.* нь хангагчийн төлбөрийн нэхэмжлэл банкинд хүргэгдсэнээс хойш гэрээнд заасан хугацаанд нэхэмжилсэн төлбөрийг төлөх бөгөөд энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,3%-ийн алданги төлөх үүргийг тус тус хүлээж 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 10 жилийн хугацаатайгаар байгуулсан байна.
Мөн хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан баримтаар хариуцагч нь 1,568 кВт.ц цахилгаан эрчим хүч хэрэглэсэн, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд нийт 348,517.77 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдож байна.
4.2. Талууд дээрх гэрээг Ахуйн хэрэглэгчтэй байгуулсан цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ гэж нэрлэсэн хэдий ч гэрээний агуулгыг хэрэгт цугларсан баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбартай харьцуулан судлахад тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Худалдах-худалдан авах гэрээний харилцаанд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
4.3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй, нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгүүдэд заасан.
Нэгэнт нэхэмжлэгчийн ...Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй* кодтой хэрэглэгч Л.* цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2023 оны 9-р сарын 22-ны өдрөөс 2024 оны 5-р сарын 30-ны өдөр хүртэл 348,518 төгрөгийн үлдэгдэлтэй гэх тайлбарыг хариуцагч Л.*аас эсэргүүцээгүй, мөн үгүйсгэсэн тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Иймд хариуцагч Л.*аас нийт 348,518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Улаанбаатар *ТӨХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*аас 348,518 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар *ТӨХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 11,106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.*аас 11,105 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Улаанбаатар *ТӨХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН