Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04418

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/04418

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Богд ар, * магсаржав 22, * давхарт байрлах * ББСБ ХХК, /РД:*/

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ууганжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний 8,180,035.36 /найман сая нэг зуун наян мянга гучин таван төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч *аас гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан билээ. Гэвч хариуцагч * нь Баянгол дүүрэг, 23-р хороо, Зүүн ар Аюуш 25 гудамж, 1-11 тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох тухай тус хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн байх тул шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ийнхүү иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйл 155.1 дэх хэсэгт “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно.", мөн хуулийн 155 дугаар зүйл 155.2 дах хэсэгт “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана." гэж тус тус зааж өгснийг үндэслэн танай шүүхэд хандаж байгаа болно. Иймд хариуцагч * нь одоо хаана оршин байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир түүнийг эрэн сурвалжилж оршин байгаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 3-4/, итгэмжлэл /хх 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 1* дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /хх 6/, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 7-9/, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт /хх 11/-ийг гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

* ББСБ ХХК нь *д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

* ББСБ ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй. 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт* /* /рд:*-г эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг1 дүгээр хороо, Богд ар, Хатанбаатар магсаржав 22, 1 давхарт байрлах * ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *г, *  утас: 8/*

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ийн оршин сууж байсан хаяг: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Зүүн ар аюуш * тоот

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.БАЯРСҮРЭН