Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2024/01192

 

 

 

 

 

 

2024 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2024/01192

Хөвсгөл аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ********************* оршин суух, *********************

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01020/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч , түүний өмгөөлөгч *********,

Гэрч *********, *********,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* багт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч  нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд ************** болж төрсөн. Аав, ээжийн гар дээр өсөж Хөвсгөл аймгийн ********* арван жилийн дунд сургуульд 1982 онд элсэн суралцаж 1990 онд 8 дугаар анги,1992 оны 6 дугаар сард 10 дугаар ангийг тус тус төгссөн. Хөвсгөл аймгийн ********* Тариатын Зүүн сайр гэх газарт аав *********, ээж *********, дүү *********, ********* нарын хамт мал маллаж эхэлсэн. Би одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Би 1998 онд анхны хүүхдээ олж 1999 онд ууган хүү ******** төрүүлсэн. Ээж маань 2009 онд нас барсан. Би улирлын чанартай ажилладаг ахынхаа компанид очиж бэлтгэгч, тогооч хийж 9 жил 5 сар нийгмийн даатгал төлсөн. 50 нас хүрээд малчнаар тэтгэвэрт орох гээд 3 жилийг тогтоолгох хүсэлтэй байна. Би огт гэрлэж байгаагүй.

1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ********* багт мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна.

...Хөвсгөл аймгийн *********т аав, ээж, дүү нарын хамт голлон бог мал маллаж байсан....гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний үйлчлүүлэгч  нь 1974 оны 5 дугаар сард төрсөн 50 настай. Нийгмийн даатгалын сангаас  5 дугаар зүйлийн 5.1.1-д заасны дагуу 20 доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. 12 жил 6 сараас доошгүй хугацаанд малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь хүрэхгүй байгаа учраас одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй байдалд хүрч байна. Нийт ажилласан жил нь 23 жил болж байгаа үүнээс яг малчнаар ажилласныг нийгмийн даатгалын газраас 9 жилийг хүлээн зөвшөөр байгаа. 

Одоо шүүхээр 3 жилийг тогтоолгосноор 12 жил 9 сартай болж нийгмийн даатгалын шимтгэлээр өндөр насны тэтгэвэр өөрөө тогтоолгох боломжтой. Урд мал маллаж байсан байдлыг сумын орон тооны зөвлөл тогтоож байсан. Нийгмийн даатгалын хууль өөрчлөгдсөнтэй холбоотой аймгийн нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөл тогтоодог болсон. ийн хувьд 1995-2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг өгөхөд 1995, 1997, 1999 оны мал маллаж байсан байдлыг тогтоож. 1996, 1998, 2000 онуудыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. 2 удаа хандаж 3 жилийг тогтоолгосон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ. Эрх үүргийн эрх зүйн ач холбогдолтой гэж үзсэн. Тийм учраас мал маллаж байсныг шүүхээр тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль тогтоомжид заасан эрх үүсэх учраас шүүхэд мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч 1992 онд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой 18 нас хүрсэн. 2011-2020 оны компанид ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Түүнээс бусад хугацаанд аавынхаа өрхөд Хөвсгөл аймгийн *********т мал маллаж амьдарч байсан. Нэхэмжлэгч аавынхаа өрхөд бүртгэлтэй талаар хэрэгт авагдсан 1989 оны хүн амын тооллогын лавлагаа, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, 2010 оны хүн амын тооллогын лавлагаа, уг лавлагаанд *********ын Мөнгөнцэцэг 1976 оны 5 дугаар сард төрсөн гэж бүртгэгдсэн, мөн 13 дугаар хуудаст авагдсан гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, түүний төрүүлсэн хүү ******* 2000, 2010 оны хүн амын тооллогод ********** гэж ******** *********ын өрхөд бүртгэгдсэн эдгээр баримт болон шүүх хуралдаанд оролцсон гэрч нарын ********* гэдэг хүний өрхөд амьдарсаар ирсэн гэдгээр нотлогдож байна.

Архивын баримтыг үйлдэж хадгалж байх ёстой тухайн үеийн төрийн албан хаагчдын ажилдаа хайнга хандсаны улмаас 1990-ээд оны малын А данс Хөвсгөл аймгийн ********* архивын газарт хадгалагдаж үлдээгүй байдаг. Гэхдээ 1999 оны малын А данс хэрэгт авагдсан байгаа. Уг баримтыг Хөвсгөл аймгийн************тоотоор хуулбар үнэн тамга даруулж шүүхэд хүргүүлсэн. Тус баримтад ********* Тариатын малын А дансны тооллогын цуваа 6-д ********* гэж бичигдсэн. Ам бүлийн тоо 7, малчны тоо 5, 16-34 насны 3, 60-55 дээш насны 2 гэсэн нь Үндэсний төв архивын 2000 оны хүн амын, малын тооллогын баримттай тохирч байгаа учраас үүнийг үнэлэх боломжтой баримт.

Хүүгээ 1999 онд төрүүлсэн төрөлтийн түүхэд ажилгүй гэж бичсэн боловч сумандаа эмнэлэгт хэвтэж байсан хуудаст хавтаст хэргийн 14-15 дугаар хуудаст авагдсан Хөвсгөл аймгийн ********* Эрүүл мэндийн төвийн ************* дугаартай өвчний түүх зэргээс харагддаг. Өвчний түүхт *********ын Мөнгөнцэцэг нас 25,  тогтмол хаяг 3 дугаар ба, ажлын газар Тариат, албан тушаал малчин гэж бичигдсэн. Тухайн баримт нь 1999 оны 6 дугаар сард үйлдэгдсэн 1999 оны 7 сард хүүхдээ төрүүлсэн. Эдгээр баримт хоорондоо тохирч байгаа учраас баримтыг үнэлэх боломжтой. Төрийн байгууллага өөрөө тамга тэмдгээр баталгаажуулж өгсөн баримт байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4-д заасан Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн" гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэсэнтэй нийцэж байгаа учраас бичмэл нотлох баримтын шаардлага хангасан.

1996, 1998, 1999 оны мал маллаж байсантай холбоотой цаасан баримт байхгүй ч мал маллаж байсныг тухайн үеийн багийн дарга, тухайн нутагт амьдарч байсан хүмүүс гэрчилж байна. Мал маллаж байсан түүх нь үнэн бодит учраас шүүхээс тогтоож өгнө үү.

1995, 1997, 2000 онуудад мал маллаж байсныг нийгмийн даатгалын байгууллагаас тогтоож өгсөн нь энэ хүнийг малчин байсныг харуулах баримт юм.

Шүүхээс Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын Тамгын газар болон Эрүүл мэндийн төвд үзлэг хийсэн тэмдэглэлүүд авагдсан. Тамгын газраас авсан баримт засвартай буюу ягаанаар өөрчилсөн гэж байгаа үүнийг өөрийн нүдээр хараагүй учраас хэдийн үед хийсэн байх боломжтой засвар, 1990 оны чернель үзгээр бичдэг байсан. Одоогийн бал бол өөр байдлаар бичигдэнэ. Түүнийг нүдээр хараагүй учраас түүнтэй холбоотой тайлбарыг хэлж чадахгүй байна.

Эрүүл мэндийн тухайд нэхэмжлэгч өөрөө ийм баримт байвал олоод ир гэсэн түүний дагуу сумын эмнэлгээс архивын түүхийг авах талаар хэлсэн байсан. Таны түүх бэлэн болчихлоо ирж аваарай гэхээр нь ирж аваад тэр баримтаа алба хаагч нарт буцааж өгсөн. Тухайн баримтад хуулбар үнэн тэмдэг дараад өгсөн байх. Түүнээс хойш өөрсдөө сольж хийж андуурал гарсан байх. Нэхэмжлэгчийн зүгээс 1999 оны баримтыг ямар нэгэн байдлаар хуурамчаар үйлдэж олж авах боломжгүй. Тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэг албан бичигт дарагдсан байгаа. Тийм учраас эдгээр баримтыг үнэлэхгүйгээр хэргийг шийдвэрлэх саналтай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзлэг болох гэж байгаа талаар захирамжтай танилцаагүй. Үзлэг болох тов газрыг мэдээгүй учраас үзлэгийн ажиллагаанд биечлэн оролцож чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байдаг. Үзлэг хийх ажиллагаанд оролцогч нарын оролцох боломжоор хангаагүй учраас  үзлэгийн тэмдэглэлийг нотлох чадваргүй гэж үзээд нэхэмжлэгчээс өгсөн баримтыг үнэлж миний үйлчлүүлэгч ийг 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* багт мал маллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв.  

 

Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймгийн ******** дугаартай нийгмийн даатгалын дэвтэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн №30 дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн ************** дугаартай тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын ********** дугаартай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын *********** дугаартай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Архивын Ерөнхий газар, Үндэсний төв архивын *****************дугаартай лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ********** дугаартай дунд боловсролын үнэмлэхийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн *********** дугаартай Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Хөвсгөл аймгийн ********* Эрүүл мэндийн төвийн *********өдрийн албан бичиг, ********** дугаартай *********ын Мөнгөнцэцэгийн өвчний түүхийн архивын хуулбар, Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын Тамгын газрын даргын *********дугаартай албан бичиг, Аймаг, сум, дүүргийн архивын тасаг хэлтсээс малчин-даатгуулагчид олгох архивын лавлагааны загвар гэх толгой бичвэр бүхий баримт, Мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн 1999 оны тооллогын хуулбарууд, өмгөөлөгч авах тухай хүсэлт, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд гаргаж өгсөн. (хх-ийн 5-20, 38, 83 дугаар тал)

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь *********, ********* нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хангаж, гэрч нараас мэдүүлэг авсан, мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул шүүх өөрийн санаачилагаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ********* дугаартай албан бичиг, Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын *********** дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн *********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ийн төрөлтийн түүхийн архивын хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн ******** дугаартай албан бичгээр ирүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн ********** дугаартай Төрөл садангийн лавлагаа, тус шүүхийн ************өдрийн Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын тамгын газрын архив, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн архивт тус тус үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна. (хх-ийн 34-37, 40-42, 47-64, 69-72, 74-78 дугаар тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Эд залуу насандаа хийж бүтээж байсан болохоор малчнаар 50 настай тэтгэвэрт орох гэж байгаа. Нас хүрсэн учраас өөрийгөө үнэлүүлье гэсэн бодолтой байгаа. Нэгдэл тарчихсан өмч хувьчлалаар хэдэн мал өгсөн. Түүнийг өсгөн үржүүлсээр байгаад хувийн малтай болсон.

Иймд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* багт мал маллаж байсан байдлаа тогтоолгох гэж тодруулав.

3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч  өөрийн мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч  нь 1996, 1998-1999 онуудад эцэг С.*********ын ам бүлд бүртгэлтэй байсан болох нь Үндэсний төв архивын ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ********* дугаартай Хадгаламжийн нэгж ******, Хуудасны дугаар *****, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт **********, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, Нас гэх хэсэгт 13, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт Цогтбаатар, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, Нас гэх хэсэгт 11, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт ***, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, Нас гэх хэсэгт 6, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт ******, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, Нас гэх хэсэгт 4, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт ****, Нэр гэх хэсэгт *********, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт тэргүүлэгч өөрөө, Нас гэх хэсэгт 53, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт ***** Нэр гэх хэсэгт *********, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт эхнэр/нөхөр, Нас гэх хэсэгт 43, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт ****, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, Нас гэх хэсэгт 15, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт ****, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, Нас гэх хэсэгт 16, Хүйс гэх хэсэгт эмэгтэй гэх бичилттэй 1989 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогын лавлагаа,

****** дугаартай Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн хадгаламжийн нэгж ***, хуудасны дугаар ****, Хөвсгөл аймгийн *********т оршин суугч: Овог гэх хэсэгт ********, Нэр гэх хэсэгт *********, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт тэргүүлэгч өөрөө, төрсөн он гэх хэсэгт 1935, төрсөн сар гэх хэсэгт 3, Нас гэх хэсэгт 64, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт ******, Нэр гэх хэсэгт *********, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт эхнэр/нөхөр, төрсөн он гэх хэсэгт 1945, төрсөн сар гэх хэсэгт 7, Нас гэх хэсэгт 54, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт *******, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, төрсөн он гэх хэсэгт ******, төрсөн сар гэх хэсэгт 5, Нас гэх хэсэгт 25, Хүйс гэх хэсэгт эмэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт ******, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, төрсөн он гэх хэсэгт 1976, төрсөн сар гэх хэсэгт 6, Нас гэх хэсэгт 23, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт ******, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, төрсөн он гэх хэсэгт 1978, төрсөн сар гэх хэсэгт 12, Нас гэх хэсэгт 21, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт *****, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт ач/зээ, төрсөн он гэх хэсэгт 1999, төрсөн сар гэх хэсэгт 7, Нас гэх хэсэгт 1, Хүйс гэх хэсэгт эрэгтэй, Овог гэх хэсэгт *********, Нэр гэх хэсэгт ******, Өрхийн тэргүүний хамаарал гэх хэсэгт охин/хүү, төрсөн он гэх хэсэгт 1982, төрсөн сар гэх хэсэгт 8, Нас гэх хэсэгт 17, Хүйс гэх хэсэгт эмэгтэй гэх бичилттэй Үндэсний төв архивын лавлагаа (хх-ийн 9-11, 40-42 дугаар тал) зэргээр тогтоогдлоо.

Хөвсгөл аймгийн Архивын тасаг, Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын Тамгын газрын архив зэрэгт Хөвсгөл аймгийн ********* 1996, 1998 онуудын мал тооллогын баримт хадгалагдаагүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ****** дугаартай “Тус аймгийн ********* мал тооллогын баримт манай архивд шилжиж ирээгүй тул С.********* ()-т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилттэй албан бичиг, Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын Тамгын газрын даргын ****** өдрийн “Тус сумын ЗДТГ-ын архивын баримт болох 70-р дансанд 1996, 1998 онуудад мал тооллогын А данс байхгүй ба энэ онуудад 3-р багийн иргэн т холбогдох лавлагаа гарах боломжгүй, 1999 оны мал тооллогын эх баримтанд 3-р багийн иргэн С.*********ын нэрийг засвартай бичсэн байгаа болохыг тодорхойлов.” гэх бичилттэй албан бичиг (хх-ийн 5, 16 дугаар тал) зэргээр тогтоогдож байх ба хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* багт мал маллаж байсан байдал нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгч  нь 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* багт мал маллаж байсан байдал нь Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн ******** дугаар албан бичгээр ирүүлсэн “Овог нэр” гэх хэсэгт ********* *****, “нас” гэх хэсэгт 25, ..., “Одоогийн үндсэн захиргаа байнгын хаяг” гэх хэсэгт *******, “албан тушаал” гэх хэсэгт *******, “эмчийн нэр” гэх хэсэгт ****** гэх бичилттэй нэхэмжлэгч ийн ************* дугаартай Төрөлтийн түүхийн архивын хуулбар (хх-ийн 69-72 дугаар тал)-аар үгүйсгэгдлээ.

Харин Хөвсгөл аймгийн *********ийн 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн “А” данс (хх-ийн 18-20, 54-59 дүгээр тал)-ны 6 дэс дугаарт ********* гэх нэр засвартай, Малчдын тоо, үүнээс 16-34 нас гэх хоёр багана дахь тоон мэдээлэл засвартай буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй, 1999 оны 6 дугаар сарын 6-ны өдөр нээсэн ийн ******* дугаартай Өвчний түүх (15 дугаар тал)-ийн эхний нүүрний өвчтөний хувийн мэдээллийн бичвэрийн 1-6, 8, 10-12 дугаарт гараар бичигдсэн бичвэрүүдийн илэрцийн уусалт, бичгийн хэв зэрэг нь энгийн нүдээр харахад тохирсон. Харин энгийн нүдээр харахад “7.Албан тушаал” гэх хэсэгт “малчин” гэж бичигдсэн бичвэр нь дээрх бичвэрүүдээс илрэх байдал нь уусалтын хувьд ялгаатай, бичгийн хэв тохирохгүй байгаагаас “малчин” гэж бичигдсэн бичвэрийг тухайн цаг хугацаанд бичигдсэн гэж үзэх боломжгүй байна. Иймээс дээрх бичгийн баримтуудыг нотлох баримтаар үнэлэхэд үнэн зөв эсэхэд эргэлзээтэй тул тухайн баримтуудыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүх хуралдаанд өгсөн гэрч *********, ********* нарын мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн байх ёстой ба гэрч нарын мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг нотолгооны чадваргүй гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн “Тус сумын ЗДТГ-ын архивын баримт болох 70-р дансанд 1996, 1998 онуудад мал тооллогын А данс байхгүй ба энэ онуудад 3-р багийн иргэн т холбогдох лавлагаа гарах боломжгүй, 1999 оны мал тооллогын эх баримтанд 3-р багийн иргэн С.*********ын нэрийг засвартай бичсэн байгаа болохыг тодорхойлов.” гэх бичилттэй албан бичиг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн *************** дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч ийн ХААТР маягтын хуулбарууд,

Хавтаст хэрэгт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******* дугаартай “Тус аймгийн ********* мал тооллогын баримт манай архивд шилжиж ирээгүй тул С.********* ()-т холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна.” гэх бичилттэй албан бичиг,

********* дугаартай нийгмийн даатгалын баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн ********* Засаг даргын Тамгын газрын даргын ******** өдрийн “Тус сумын ЗДТГ-ын архивын баримт болох 70-р дансанд 1996, 1998 онуудад мал тооллогын А данс байхгүй ба энэ онуудад 3-р багийн иргэн т холбогдох лавлагаа гарах боломжгүй, 1999 оны мал тооллогын эх баримтанд 3-р багийн иргэн С.*********ын нэрийг засвартай бичсэн байгаа болохыг тодорхойлов.” гэх бичилттэй албан бичиг,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ************* дугаартай албан бичгээр ирүүлсэн нэхэмжлэгч ийн ХААТР маягтын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ********** дугаартай албан бичгээр ирүүлсэн ********** дугаартай төрөл садангийн лавлагаа (хх-ийн 5-6, 16-20, 34-37, 74-78 дугаар тал),

Нэхэмжлэгч  нь 1992 оны 7 сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан талаарх ************* дугаартай Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа зэрэг баримтууд авагдсан болохыг дурдлаа. (хх-ийн 39 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар нэхэмжлэгч ийн нэхэмжлэлтэй, 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 ( далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.ОЮУНЖАРГАЛ