| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01204/И |
| Дугаар | 155/ШШ2024/01194 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2024/01194
| 2024 оны 12 сарын 06 өдөр | Дугаар 155/ШШ2024/01194 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын *****дүгээр багт байрлах, Хөвсгөл аймгийн Э.Э
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **** тоотод байрлах, И.Х
Нэхэмжлэлийн шаардлага: 19,500,000 (арван есэн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01204/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Э в нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Э в нь Х.Э -иас 2019 оноос эхлэн зарим бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан бөгөөд 2021 оноос 2022 онд дараах гэрээнүүдийг байгуулсан. Үүнд:
-2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ХӨАЭБСЗДТГ/202101029/01 дугаартай Х.Э вд нормын хувцас,зөөлөн эдлэл нийлүүлэх гэрээ-г байгуулж, гэрээний үнэ 5,000,000 төгрөгийг
2021.12.21-ний өдөр тус компанийн Хаан банкны 5890567466 тоот данс руу
шилжүүлсэн,
-2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 2022/13 дугаартай Хөвсгөл аймгийн
Эрдэнэбулган сумын ЭМТ-д багаж тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл нийлүүлэх
гэрээ байгуулж, гэрээний үнэ 9,000,000 төгрөгийг 2022.04.28-ны өдөр ,750,000
төгрөгөөр болон 1,250,000 төгрөгөөр буюу 2 удаагийн гүйлгээгээр тус
компанийн Хаан банкны 5890567466 тоот данс руу шилжүүлсэн,
-2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 2022/28 дугаартай Хөвсгөл аймгийн
Эрдэнэбулган сумын ЭМТ-д хөдөлмөр хамгааллын хувцас нийлүүлэх гэрээ
байгуулж, гэрээний үнэ 5,500,000 төгрөгийг 2022.07.22-ны өдөр 5,000,000
төгрөг, 2022.12.28-ны өдөр 500,000 төгрөгийг тус компанийн Хаан банкны
5890567466 тоот данс руу тус тус шилжүүлсэн.
Гэтэл Их гүрт" ХХК нь дээр дурдсан 3 гэрээнд заасан 17 нэр төрлийн 136
ширхэг материал болон тоног төхөөрөмжийг манай байгууллагад нийлүүлээгүй.
Манай байгууллагын зүгээс олон удаа материал, тоног төхөөрөмж нийлүүлэхийг
шаардсан боловч нийлүүлэх хугацааг хойшлуулсаар явсан. Хамгийн сүүлийн
байдлаар тус компанийн 2024.03.11-ний өдрийн 12 тоот албан бичгээр 19,500,000
төгрөгийг манай байгууллагын Төрийн сангийн 100172320010 дансанд 2024.05.15-ны өдрийн дотор шилжүүлэхээ илэрхийлсэн боловч мөн л мөнгийг шилжүүлээгүй байна. Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах
байцаагчийн 2024.05.30-ны өдрийн 36-03/42 дугаар Төлбөр төлүүлэх тухай актаар
19,500,000 төгрөгийг Х.Э -иар нөхөн төлүүлэх, эс зөвшөөрвөл хуулийн
байгууллагад шилжүүлэх-ээр тогтоосон.
Иймд Х.Э вд материал,
тоног төхөөрөмж нийлүүлэх 3 гэрээний үнэд шилжүүлсэн нийт 19,500,000 төгрөгийг
"Х.Э -с гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Э -ийн захирал Д.Э тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус Х.Э нь Х.Э вийн 19,500,000 (арван есэн сая таван зуун мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч үүгээр мэдэгдэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Э в нь Х.Э -д холбогдуулан 19,500,000 (арван есэн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Э -ийн захирал Д.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,500,000 (арван есэн сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Х.Э вд төлөхийг хүлээн зөвшөөрсөн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20 дугаартай албан бичгийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчийн төлөөлөгчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Э вийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.Э -иас 19,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 255,450 (хоёр зуун тавин таван мянга дөрвөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 127,725 (нэг зуун хорин долоон мянга долоон зуун хорин тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.
Хариуцагч Х.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Э вийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Э -д холбогдох, 19,500,000 (арван есэн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 19,500,000 (арван есэн сая таван зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Х.Э вд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.Э вийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х.Э -иас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 127,725 (нэг зуун хорин долоон мянга долоон зуун хорин тав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ