| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 155/2024/01294/И |
| Дугаар | 155/ШШ2024/01197 |
| Огноо | 2024-12-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/01197
| 2024 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/01197 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэ ний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ****** оршин суух, Б.Э
хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********тоотод тоотод оршин суух, Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: 770,000 (долоон зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 155/2024/01294/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.Э нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр машин авах хэрэгтэй боллоо та түр хугацаанд 1,670,000 (нэг сая зургаан зуун далан мянга) төгрөг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх 15 хоногийн хугацаатай зээлээч, зээлийн хүүнд нь 100,000 төгрөг өгье гэж амаараа тохиролцоод, би түүнд бэлнээр 270,000 /хоёр зуун далан мянга/-н төгрөгийг өгч, Б.Б *** дугаартай дансанд 1,400,000 /нэг сая дөрвөн зуун мянга/-н төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 08.40 цагт өөрийн 5890752391 дугаарын данснаас шилжүүлсэн. Ингээд ** надад 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 900,000 /есэн зуун мянга/ төгрөгийг буцааж өгсөн. Амаар тохиролцсон зээлнээс төлөгдөөгүй үлдсэн 770,000 /долоон зуун далан мянга/ төгрөгийг өгөхгүй байгаа тул Б.Эаас гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Б.Э тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Болортуул миний бие Энхтуяагийн нэхэмжилж буй 770,000 (долоон зуун далан мянга) төгрөгийг төлж барагдуулах хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Э нь Б.Эд холбогдуулан 770,000 (долоон зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 770,000 (долоон зуун далан мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.Эд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,030 (хорин гурван мянга гуч) төгрөгийн тал хувь болох 11,515 (арван нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,515 (арван нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,515 (арван нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Эд олгохоор тогтов.
Хариуцагч Б.Э нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Эд холбогдох, 770,000 (долоон зуун далан мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 770,000 (долоон зуун далан мянга) төгрөгийг нэхэмжлэгч Б.Эд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,030 (хорин гурван мянга гуч) төгрөгийн тал хувь болох 11,515 (арван нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,515 (арван нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 11,515 (арван нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Эд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Э нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ