| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/01591/И |
| Дугаар | 102/ШШ2024/04444 |
| Огноо | 2024-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2024/04444
| 2024 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2024/04444 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч* нь нэхэмжлэлийн шаардлага болох 52,500,000 төгрөгийн 14,500,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч * ХХК үлдэх 38,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн дотор 5,000,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор 3,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч * ХХК-иас 347,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*ад олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН