Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/04462

 

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2024/04462

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ХК-ийн 6,927,377.14 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2025  оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 1,000,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,788.03 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 62,894.015 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 62,894.015 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН