Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04498

 

 

2024 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/04498

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *ХК хариуцагч *холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч * нэхэмжлэлийн шаардлага болох 10,948,478.92 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,948,478.92 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 95,063 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 95,063 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН