Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 129/ШШ2024/00524

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

                                     129/ШШ2024/00524

 

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: У хот, Б дүүрэг . тоотод оршин суух Б овгийн П.А

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч П.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч П.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

- Би 7 дугаар ангиасаа сургуулиас гарч ар гэрийн гачигдлаар хөдөлмөрийн насанд хүрээгүй байхдаа 15 настайгаасаа ажил хийсэн. Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд барилгын салбарт нормчин, уурын зууханд грушик, гачегариар 1979-1982 он хүртэл ажиллаж байгаад 1982-1985 онд цэргийн алба хаасан. 1985 онд цэргийн албанаас ирээд Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд үтрэмд нормчноор 1985-1986 он хүртэл, үр тарианы тасагт тракторч комбайнчаар 1986-1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сангийн аж ахуй хувьчлагдаж Мандах компани байгуулагдахад тус компанид трактор, комбайны жолоочоор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр устсан, ажиллаж байсантай холбоотой баримт архивд бүрэн хадгалагдаж үлдээгүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд барилгын салбарт нормчин, уурын зууханд грушик, гачегариар 1979 оны 4 сарын 27-ны өдрөөс 1982 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл, үтрэмд нормчноор 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл, үр тарианы тасагт трактор комбайны жолоочоор 1986 оны 4 сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д трактор, комбайны жолоочоор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэв.

 

            2. Хүсэлт гаргагчаас:

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 сарын 26-ны өдрийн 01/230 тоот лавлагаа

- П.А Төвшрүүлэх сумын Мандах ХК-д 1995, 1996 онд ажиллаж цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 сарын 03-ны өдрийн лавлагаа

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 861, 862 тоот тодорхойлолт

- П.А Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1987 онд  ажиллаж авч байсан талаарх Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 860 тоот цалингийн тодорхойлолт

- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1979 оны 4 сарын 26-ны өдрийн “ажилд томилох ухай” 56 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1980 оны 11 сарын 17-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас шилжүүлэх тухай” 147 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1982 оны 6 сарын 07-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 92 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1992 оны 01 сарын 10-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тушаалыг нөхөн сэргээн тогтоох тухай” 1992 оны 01 сарын 10-ны өдрийн 03 дугаар тушаал, Төвшрүүлэхийн САА нь хувьцаат компани болон зохион байгуулагдсан тул Мандах компанид хувиарлагдан өгсөн ажилтан албан хаагчид малчид тракторчдын хөдөлмөрийн дэвтрийг хүлээлгэн өгсөн тухай 1992 оны 5 сарын 29-ний өдрийн 2 дугаар протокол зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч П.А-н хүсэлтээр Г.Н, С.Б нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- 1990 оны 01 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 01/786 тоот албан бичиг

- Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 02/1087 тоот албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч П.А-н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд барилгын салбарт нормчин, уурын зууханд грушик, гачегариар 1979 оны 4 сарын 27-ны өдрөөс 1982 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл, үтрэмд нормчноор 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл, үр тарианы тасагт трактор, комбайны жолоочоор 1986 оны 4 сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д трактор, комбайны жолоочоор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 сарын 26-ны өдрийн 01/230 тоот лавлагаа, П.А Төвшрүүлэх сумын Мандах ХК-д 1995, 1996 онд ажиллаж цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 сарын 03-ны өдрийн лавлагаа, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 861, 862 тоот тодорхойлолт, П.А Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1987 онд  ажиллаж авч байсан талаарх Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 860 тоот цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1979 оны 4 сарын 26-ны өдрийн “ажилд томилох ухай” 56 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1980 оны 11 сарын 17-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас шилжүүлэх тухай” 147 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1982 оны 6 сарын 07-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 92 дугаар тушаал, Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1992 оны 01 сарын 10-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тушаалыг нөхөн сэргээн тогтоох тухай” 1992 оны 01 сарын 10-ны өдрийн 03 дугаар тушаал, Төвшрүүлэхийн САА нь хувьцаат компани болон зохион байгуулагдсан тул Мандах компанид хувиарлагдан өгсөн ажилтан албан хаагчид малчид тракторчдын хөдөлмөрийн дэвтрийг хүлээлгэн өгсөн тухай 1992 оны 5 сарын 29-ний өдрийн 2 дугаар протокол, 1990 оны 01 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 01/786 тоот албан бичиг, Үндэсний төв архивын 2024 оны 11 сарын 19-ний өдрийн 02/1087 тоот албан бичиг, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Г.Н С.Б нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. Хүсэлт гаргагч П.А-н Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд барилгын салбарт нормчин, уурын зууханд грушик, гачегариар 1979 оны 4 сарын 27-ны өдрөөс 1982 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл, үтрэмд нормчноор 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл, үр тарианы тасагт трактор, комбайны жолоочоор 1986 оны 4 сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “1. П.А нарыг 1979 оны 4 сарын 27-ноос эхлэн барилгын засварын нормчноор ажиллуулсугай” гэсэн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1979 оны 4 сарын 26-ны өдрийн “ажилд томилох тухай” 56 дугаар тушаал, “5. А нарыг 1980 оны 10 сарын 27-наас уурын зууханд грушикээр түр авч ажиллуулсугай...” гэсэн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1980 оны 11 сарын 17-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас шилжүүлэх тухай” 147 дугаар тушаал, “А нарыг уурын зуухны грушик, гачегарын ажлаас ... тус тус чөлөөлсүгэй” гэсэн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1982 оны 6 сарын 07-ны өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 92 дугаар тушаал, “П.Алтангадас 1986 оны 4 сарын 10-наас үтрэмийн нормчноос чөлөөлж үр тарианы 2 дугаар тасагт тракторч комбайнчаар ... “ гэсэн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйн даргын 1992 оны 01 сарын 10-ны өдрийн “ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тушаалыг нөхөн сэргээн тогтоох тухай” 1992 оны 01 сарын 10-ны өдрийн 03 дугаар тушаал, А Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд 1987 онд жолоочоор ажиллаж авч байсан цалингийн талаарх Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 860 тоот тодорхойлолт, “А ажилладаг байгууллага-Төвшрүүлэх үр тарианы 2 дугаар тасагт, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-слесарь, эрхэлж эхэлсэн он-1986, 1990-01-15” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “Архангай аймгийн Төвшрүүлэхийн сангийн аж ахуй нь 1991-1992 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно” гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 01/786 тоот лавлагаа, “А БХЯ-ны сайдын 1982 оны 6 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Архангай аймгаас хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 026 дугар ангид байлдагчаар 1982 оны 6 сарын 15-ны өдрөөс алба хааж, мөн сайдын 1985 оны 6 сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 сарын 18-ны өдөр 567642 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 сарын 26-ны өдрийн 01/230 тоот лавлагаа, гэрч Г.Н-н “Би П.А-г багаас нь мэддэг. П.А- анх хэдэн онд Төвшрүүлэхийн сангийн аж ахуйд ажиллаж эхэлснийг нь сайн санахгүй байна. А тракторын жолоочоор ажиллахаасаа өмнө тус сангийн аж ахуйн уурын зууханд гачегар, үтрэмд нормчиноор ажилладаг, бас барилгад ажиллаж байсан санагдаж байна. Ер нь энд тэндгүй ажил хийж явдаг байсан. Түүнийг трактор, комбайны жолооч болсноос хойш би хамт ажилласан.  П.А Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд тракторын жолоочоор 1988-1990 он хүртэл буюу тус байгууллагыг хувьчлагдах хүртэл ажилласан. Би П.А-стай хамт Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд ажиллаж байсан учраас 1988 оноос өмнө П.А Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйн үтрэм, уурын зууханд ажиллаж байсныг мэддэг юм” гэх мэдүүлэг, гэрч С.Б-н “П.А-ын ээж Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд үтрэмд будаа малтах ажил хийдэг байсан. Би П.А-г бага байхаас нь мэддэг. А-н аав П эрт нас барсан. П.А Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуйд 1984, 1985 онд тракторын жолоочоор орж 1990 он хүртэл буюу тус байгууллагыг хувьчлагдтал ажилласан. П.А тракторын ажиллаж байхдаа газар шорооны ажил хийдэг байсан. Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуй 1990 онд хувьчлагдсан. Би П.А-г Мандах ХК-д ажиллаж байсныг сайн санахгүй байна. Сүүл П.А Улаанбаатар хот руу явсан. Би П.А-тай хамт Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд ажиллаж байсан учраас түүний ажил, хөдөлмөрийн талаар мэддэг. Би П.А-г тракторын жолоочоос өөр үтрэмд ажиллаж байсныг нь мэдэж байна. Би трактор комбайны жолооч байсан болохоор тариа тарих, хураахад трактор комбайнаа үтрэм тариан талбайд ажилладаг байсан юм” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4. “Тус архивын сан хөмрөгт Төвшрүүлэх сумын Мандах ХК-ны 1992-1995 оны баримт шилжиж ирээгүй тул А-д холбогдох лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 сарын 05-ны өдрийн 862 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан боловч “3. Ажилчдын дэвтрийг нэг бүрчлэн үзэж хүлээлцэв. Хүлээлцсэн дэвтрийг нэрсээр нь жагсаавал: нэрсийн жагсаалтын 23-т. А” гэсэн Төвшрүүлэхийн САА нь хувьцаат компани болон зохион байгуулагдсан тул Мандах компанид хувиарлагдан өгсөн ажилтан албан хаагчид малчид тракторчдын хөдөлмөрийн дэвтрийг хүлээлгэн өгсөн тухай 1992 оны 5 сарын 29-ний өдрийн 2 дугаар протокол, гэрч Г.Н-н “Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуй 1990 онд хувьчлагдаж Эрдэнэ толгой, Мандах, Бага хангай гэсэн 3 компани бий болсон. Төвшрүүлэх сумын Мандах компани Үр тариа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. П.А Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах компанид тракторын жолоочоор 1990-2000 он хүртэл ажилласан. П.А Төвшрүүлэх сумын Мандах компанид тракторын жолоочоос өөр ажил эрхэлж байгаагүй. Би П.А-тай хамт Төвшрүүлэх сумын Мандах компанид тракторын жолоочоор хамт ажиллаж байсан юм. Тухайн үед Төвшрүүлэх сумын Сангийн аж ахуй, Төвшрүүлэх сумын Мандах компанид П.А-тай адилхан нэртэй тракторын жолооч байгаагүй юм” гэх мэдүүлэг, П.А Төвшрүүлэх сумын Мандах ХК-д 1995, 1996 онд ажиллаж цалин авч, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 5 сарын 03-ны өдрийн лавлагаа, “Төвшрүүлэх сумын Мандах ХК нь 1992-1994 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно” гэсэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 01/786 тоот лавлагаа болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр П.А-н Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д трактор, комбайны жолоочоор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 

Иймд П.А-н Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд барилгын салбарт нормчин, уурын зууханд грушик, гачегариар 1979 оны 4 сарын 27-ны өдрөөс 1982 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл, үтрэмд нормчноор 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл, үр тарианы тасагт трактор, комбайны жолоочоор 1986 оны 4 сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д трактор, комбайны жолоочоор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн П.А-н

- Архангай аймгийн Төвшрүүлэхийн Сангийн аж ахуйд барилгын салбарт нормчин, уурын зууханд грушик, гачегариар 1979 оны 4 сарын 27-ны өдрөөс 1982 оны 6 сарын 10-ны өдөр хүртэл, үтрэмд нормчноор 1985 оны 7 сарын 01-ний өдрөөс 1986 оны 4 сарын 10-ны өдөр хүртэл, үр тарианы тасагт трактор, комбайны жолоочоор 1986 оны 4 сарын 10-ны өдрөөс 1992 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл,

- Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Мандах ХК-д трактор, комбайны жолоочоор 1992 оны 3 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА