| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05219/И |
| Дугаар | 102/ШШ2024/04522 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 102/ШШ2024/04522
| 2024 оны 0* сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2024/04522 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо,* дугаар хороолол, Хасбаатарын гудамж, * байр, * тоот хаягт оршин суух, * овогт * */рд: */,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, * дугаар хороолол, Хасбаатарын гудамж, * байр, * тоот хаягт оршин суух, * овогт * * /рд:ЧМ7*112*11/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Даваадорж,
Хариуцагч Ч.*,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ч.*д холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: * *нь 1*** онд * *тай танилцан улмаар 1**5 онд гэр бүлээ батлуулж гэр бүл болсон. Хамтын амьдралын хугацаанд 1**4 онд том хүү *, 200* онд бага хүү* нар төрсөн. Зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос хойш 12 жил тус тусдаа амьдарч байна. Тэр хугацаанд * *би 2 хүүхдээ өөрийн биеэр өсгөсөн. Одоо тус тусын амьдралтай болж цаашид хамтран амьдрах, аж төрөх боломжгүй болсон ба мөн Ч.* нь шинээр гэр бүлтэй болж батлуулах гэж буй тул бидний гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн болон аливаа маргаан байхгүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй болно гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. *ыг ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрнө. Би бага хүүгээ 2 дугаар анги хүртэл өөрөө харж байсан. Тэгээд ээж нь санаж байна гэсэн учраас хүүгээ явуулсан. Би энэ жилээс өөр хүнтэй хамтын амьдралтай болсон гэв.
*. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх */, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх 6/, гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх 8-*/, *ын төрсний гэрчилгээний хуулбар /хх */, Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 7 дугаар сарын *1-ний өдрийн 258 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх 4/, А.*ийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 7/-ыг гаргаж өгсөн.
4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оноос хойш 12 жил тус тусдаа амьдарч байна гэсэн агуулгаар тайлбарласан.
*. Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Д.*болон хариуцагч Ч.* нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 1**5 оны * дүгээр сарын 27-ны өдөр 541 дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 1**4 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүү А.*, 200* оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүү * нар төржээ.
4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.* дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 7 дугаар сарын *1-ний өдрийн 258 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд гэрлэгчид гэр бүл цуцлахыг харилцан зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*2 дугаар зүйлийн 1*2.1, 1*2.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг дахин авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
4.2. Гэрлэгчид насанд хүрээгүй хүү *ыг эхийн асрамжид үлдээх талаар харилцан тохиролцсон байдлыг харгалзан хүү *ыг эх *гийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.
5. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан * овогт * *, * овогт * *нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 200* оны 8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү *ыг эх *гийн асрамжид үлдээсүгэй.
*. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*гаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй, нэхэмжлэгчээс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11* дүгээр зүйлийн 11*.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН