Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 129/ШШ2024/00541

 

                                 

 

 

 

 

 

 

                                                    129/ШШ2024/00541

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . тоотод байрлах А аймгийн Н газар

Хариуцагч: А аймгийн Э сумын . дугаар багт байрлах О ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: 1,674,650 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн Н газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг О ХХК-н захирал Н.Г нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлж тайлагнах үүрэг хүлээж мөн хуулийн 21.1 дэх заалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ тайлагнах хугацаатай хэдий ч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй нийгмийн даатгалын шимтгэлийг 2023 оны 1 сараас 2024 оны 11 сарын 12-ны хүртэлх нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй болно. Иймд Нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх тайлагнах шимтгэлийг нөхөн төлүүлэх журмын 6.1.1-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн үлдэгдэл төлбөр болох 1,674,650 төгрөгийг О ХХК-ны захирал Н.Г-р төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч О ХХК нь . нэхэмжилсэн 1,674,650 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэжээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн Н газар нь хариуцагч О ХХК-д холбогдуулан 1,674,650 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Н.Г нь нэхэмжлэгч А аймгийн Н газрын нэхэмжилсэн 1,674,650 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогддог.

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

                         

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А аймгийн Н газрын нэхэмжилсэн 1,674,650 (нэг сая зургаан зуун далан дөрвөн мянга зургаан зуун тавь) төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч О ХХК-ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА