Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04579

 

 

2024 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2024/04579

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам богд вилла 1* тоотод оршин суух * овогт * * /рд*/

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, Өнөр хотхон, Москва гудамж, * байр, * тоотод оршин суух * овогт * * /рд:*/

 

Нэхэмжлэлийн шаардлага: 8,124,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгч Б.*,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *а,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Я.*гээс 8,124,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр *ХХК-ийн за*лга хариуцсан захирал гэх * овогтой *д Япон улсаас 2012 хар өнгийн 3500 сс GVL Fgort Lexus RX 450 загварын автомашиныг гааль, татварын хураамж ороод 61,500,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 44,500,000 төгрөгийг 8-р сарын 05-нд 9,500,000 төгрөг, 8-р сарын 14-нд 35,000,000 төгрөгийг Я.*гийн Хаан банкны 5026488887 дансанд шилжүүлж, үлдэгдэл 17,000,000 төгрөгийг машин Монголд ирэхээр нь өгөхөөр тохиролцож автомашины за*лгын гэрээ байгуулсан. Тухайн автомашиныг * фэйсбүүк пэйж-д тавигдсан зарын дагуу *гийн хүргэн ах гэх * овогтой Гантулга холбогдон машины мэдээлэл болон зураг үзэж танилцан мөн хувь хүн биш компани гэсний дагуу машины за*лга өгсөн болно. Машинаа за*лсны дараа 8-р сарын 22-нд машинаа авсан одоо Монгол улс руу ачигдсан гэж хэлсэн. Машиныхаа зураг болон ачигдах явцын бичлэгийг асуухад зургийн авч амжаагүй гэж хэлсэн. 9-р сарын 11-ний өдөр машинаа дахин асуухад Монгол улс руу ачигдсан санаа зоволтгүй гэж хэлсэн. Хэрэв Монгол улс руу ачигдсан бол зураг болон мэдээллийг өгөхийг шаардахад өгөөгүй тул би тухайн худалдаж авсан гэх газар руу холбогдож машиныг арлын дугаараар нь хайхад миний за*лсан машин зарагдаагүй болохыг олж мэдсэн. Ингээд машин за*лсан *ХХК-ийн захирал * болон ах гэх Гантулга нартай холбогдоод миний за*лга худлаа байсныг намайг хууран мэхэлж байгааг мэдээд анх урьдчилгаа болгон өгсөн 44,500,000 төгрөгийг нэхсэн. 2023 оны 9-р сарын 11-нээс хойш өдөр болгон * болон ах гэх Гантулга нараас мөнгөө асуухад маргааш хийе, одоо хийх гэж байна, удахгүй хийе гэх зэргээр элдэв шалтаг тоочиж сүүлдээ мөнгө болохгүй болж таарсан. * болон Гантулга нь мөнгө байхгүй учир * нь өөрөө унаж байгаа машиныг зарахаар болж үлдэгдэл мөнгөө удахгүй өгье гэж гуйсан. Тухайн машин нь * нэр дээр байдаг * нь Хөдөө орон нутагт байнгын ажлаар явдаг гэх шалтгаанаар миний нэр дээр машиныг нь шилжүүлж зарахаар болсон. Машиныг шилжүүлж авахад банк бус дээр 12,124,800 төгрөгийн зээлтэй байсан учир Гантулга 5,000,000 төгрөг шилжүүлж, би өөрөөсөө 7,124,800 төгрөгийг төлж чөлөөлж авсан. Машиныг өөрийн нэр дээр шилжүүлэхэд тухайн машины татвар, жолоочийн хариуцлагын даатгал, гэрчилгээний мөнгө, зам ашигласны хураамж гэх мэт зардлууд гарсан ойролцоогоор 500,000 төгрөг болсон. Энэ автомашин нь 2010 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд орж ирсэн GVL 10 загварын RX450 маркийн машин байсан бөгөөд зах зээлийн ханш нь 40-45 сая төгрөгийн хооронд үнэлэгдэх байсан. Энэ машиныг * болон ах гэх Гантулга, миний бие бүгд зарах гэж өдөр болгон зар тавьсан бөгөөд 2023 оны 11-р сарын 02-ны өдөр Гантулга болон *тэй ярилцаж зөвлөлдсөний дагуу 44,000,000 төгрөгөөр машинаа зарсан. Миний бие машин за*лахад 44,500,000 төгрөг, машиныг Банк бус санхүүгийн байгууллагаас чөлөөлөхөд 7,124,800 төгрөг, машиныг шилжүүлэхэд зарцуулсан зардалд 500,000 төгрөг нийт 52,124,800 төгрөг байгаагаас машиныг зарсан үнэ 44,000,000 төгрөгийг хасахаар үлдэгдэл 8,124,800 төгрөг үлдсэн бөгөөд * болно Гантулгаас мөнгөө нэхэхэд оноос өмнө өгнө, сарын дотор өгнө гэх зэргээр элдэв шалтаг тоочиж сүүлдээ утас болон фэйсбүүк мэссэнжэр чатдаа хариу өгөхөө больсон бөгөөд өгөхгүй нь илт мэдэгдсэн. Хариуцагч Я.*гээс * ББСБ-д 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт төлсөн 7,124,800 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан За*лгын гэрээний үлдэгдэл төлбөрт 500,000 төгрөг, 65-94 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг *шилжүүлэхэд гарсан татвар, хураамжийн зардалд 500,000 төгрөг, нийт 8,124,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр *компани болон Б.* нарын хооронд автомашин за*лгын гэрээ байгуулагдсан. За*лгын гэрээний дагуу *компани тодорхой шалтгааны улмаас Б.*ын за*лсан машиныг оруулж ирэх боломжгүй болсон учраас Б.*той тохиролцоод 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр GYL10 лексус RX 450 маркийн автомашиныг 51,600,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. За*лгын гэрээний дагуу 2023 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 9,500,000 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 35,000,000 төгрөг, нийт 44,500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үүнийгээ оролцуулаад үлдэгдэл 7,124,800 төгрөг үлдсэн. Уг машин нь * банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан. Зээлийн үлдэгдэл нь 12,124,800 төгрөг байсан. Үүнээс Б.* нь 7,124,800 төгрөгийг төлөөд, хариуцагч Я.* нь 5,000,000 төгрөгийг төлөөд уг автомашиныг чөлөөлж Б.*ын эзэмшил өмчлөлд 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шилжүүлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа автомашиныг 44,000,000 төгрөгөөр бусдад зарчихлаа тийм учраас би зөрүү төлбөрөө хариуцагчаас шаардаж байна гэсэн. Сүүлд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахдаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өгсөн байна. Уг автомашиныг анх талууд 51,600,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Өмчлөх эрх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *од шилжсэн. Үүнээс хойш Б.* уг автомашиныг 44,000,000 төгрөгөөр худалдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагад 500,000 төгрөгийг өөрийн өмчлөлийн зүйлээ бусдад зарж борлуулсантай холбоотой татварын мөнгийг нэхэмжилж байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь өөрийн өмчлөлийн зүйлээ бусдад шилжүүлээд татвар төлснийхөө төлөө өмнөх өмчлөгчөөс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 247 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрх шилжсэнээс хойших алдагдал, хохирлыг худалдан авагч бүрэн хариуцахаар зохицуулалттай. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 8,124,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-5/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 6/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 7, 12/, Автомашин за*лгын гэрээ /хх 8-11/, Худалдах, худалдан авах гэрээ, хавсралт /хх 13-15/, М банкны шилжүүлгийн баримт /хх 16-17, 43/, Голомт банкны дансны хуулга /хх 18-19, 44/, Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх 39/, Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх 40/, * ББСБ ХК-ийн 734 тоот албан бичиг, хавсралт /хх 41/, М банкны дансны хуулга /хх 45/, М банкны шилжүүлгийн баримт /хх 46-49/, Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай /хх 55/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 22/, хариу тайлбар /хх 26/, Худалдах, худалдан авах гэрээ /хх 27-28/, итгэмжлэл /хх 59/, Зээлийн гэрээ /хх 76-79/, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх 79-81/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэгч Б.*ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: * ББСБ-д 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт төлсөн 7,124,800 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Автомашины за*лгын гэрээний үлдэгдэл төлбөрт 500,000 төгрөг, * улсын дугаартай тээврийн хэрэгслийг *шилжүүлэхэд гарсан татвар, хураамжийн зардалд 500,000 төгрөг, нийт 8,124,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: За*лгын гэрээний дагуу Б.*ын за*лсан машиныг оруулж ирэх боломжгүй болсон учраас */*/ маркийн автомашиныг 51,600,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Уг машин нь * банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан, зээлийн үлдэгдэл төлбөр 12,124,800 төгрөг үүнээс Б.* нь 7,124,800 төгрөг, хариуцагч Я.* 5,000,000 төгрөгийг төлөөд автомашиныг чөлөөлж Б.*ын эзэмшил өмчлөлд 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шилжүүлсэн. Өмчлөх эрх шилжсэнээс хойших алдагдал, хохирлыг худалдан авагч бүрэн хариуцах хуулийн зохицуулалттай гэж үгүйсгэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Б.* нь *ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Автомашины за*лгын гэрээ байгуулж, Toyota */Тоёота Лексус/ маркийн, 2012 онд үйлдвэрлэсэн, 3500сс хөдөлгүүрийн багтаамжтай, бензин шатахууны төрөлтэй, автомат хурдны хайрцагны төрөлтэй, хар өнгөтэй автомшиныг 61,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, за*лагч нь урьдчилгаа төлбөрт 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 9,500,000 төгрөг, 8 дугаар сарын 14-ний өдөр 35,000,000 төгрөг төлж, автомашиныг Монгол улсад хүлээн өгөхөд үлдэгдэл төлбөрийг төлөх, гүйцэтгэгч нь автомашиныг за*лагчид Япон дахь харилцагч компанийн талбай дээр ирсэн өдрөөс хойш 45-60 хоногийн дотор хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

 

Хариуцагч Я.* нь 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Автомашины за*лгын гэрээг *ХХК-ийг төлөөлөн байгуулсан байх бөгөөд хариуцагчийн зүгээс Автомашины за*лгын гэрээг байгуулсан, гэрээний дагуу мөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.

 

4.2. Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.* нь * арлын дугаартай, * улсын дугаартай, *маркийн, хар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай автомашиныг 44,000,000 төгрөгөөр *худалдсан байна.

Хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нотлох баримтаас үзвэл, * улсын дугаартай, *-AL10 маркийн, * арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын зориулалттай автомашины өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Б.*од 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр олгосон байна.

Хавтаст хэргийн 15 дугаар талд авагдсан Машин хүлээлцэх гэх бичгийн нотлох баримтаас үзвэл, * овогтой * миний бие 2023.10.1 өдөр өөрийн нэр дээр * ББСБ нэр дээр байгаа * улсын дугаартай GL102403801 арлын дугаартай RX450 хар өнгийн автомашиныг сэв зураас эвдрэл гэмтэлгүй хүлээлгэн өгөв. Хүлээлгэн өгсөн Я.*, хүлээн авсан гэдэгт гарын зурсан 2023.10.1 гэж бичсэн байна.

Хавтаст хэргийн 27 дугаар талд авагдсан 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ нотлох баримтаас үзвэл, хариуцагч Я.* нь * арлын дугаартай, *гаалийн мэдүүлгийн дугаартай, *маркийн, хар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай автомашиныг 56,000,000 төгрөгөөр *аас худалдан авах, урьдчилгаа 44,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг * ББСБ ХХК-ийн зээлээр төлөхөөр тохиролцсон байна.

Хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан * ББСБ ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 734 тоот тодорхойлолт нотлох баримтаас үзвэл, * ББСБ ХК-ийн Хаан банкны* тоот дансанд 2023 оны 10-р сарын 02-ны өдөр нийт 12,124,800 төгрөг Б.*ын М банкны*тоот данснаас орж ирсэн нь үнэн болно гэжээ.

Хавтаст хэргийн 43, 44 дүгээр талд авагдсан нэхэмжлэгч Б.*ын М банк, Голомт банкны шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгчийн Голомт банкны 1170004766 тоот данснаас 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 9,500,000 төгрөг, М банкны*тоот данснаас 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 35,000,000 төгрөг, нийт 44,500,000 төгрөгийг хариуцагч Я.*гийн Хаан банкны 5026488887 тоот дансанд шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

Хавтаст хэргийн 46, 47, 48 дугаар талд авагдсан нэхэмжлэгч Б.*ын М банк шилжүүлгийн баримтаар нэхэмжлэгчийн М банкны*тоот данснаас 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нийт 12,124,800 төгрөгийг * ББСБ-ын Хаан банкны* тоот дансанд шилжүүлсэн болох нь нотлогдож байна.

 

Дээрх үйл баримтуудыг зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбартай харьцуулан дүгнэвэл 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хариуцагч Я.* нь өөрийн өмчлөлийн * арлын дугаартай, *гаалийн мэдүүлгийн дугаартай, *маркийн, хар өнгөтэй, 2010 онд үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай автомашины эзэмших эрхийг нэхэмжлэгч Б.*од шилжүүлэн өгсөн, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.* нь хариуцагч Я.*гийн * ББСБ ХК-ийн 12,124,800 төгрөгийн зээлийн төлбөрийг төлсөн, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Б.* нь * улсын дугаартай, * маркийн, * арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын зориулалттай автомашиныг өмчлөх эрхтэй болсон нь тус тус тогтоогдож байхаас гадна зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй.

 

Талуудын маргааны зүйл нь * улсын дугаартай, *-AL10 маркийн, * арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын зориулалттай автомашиныг нэхэмжлэгч нь худалдан аваагүй гэж, хариуцагч нь 51,600,000 төгрөгөөр худалдсан гэж маргаж байна.

 

4.3. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.* нь дээрх * улсын дугаартай, *-AL10 маркийн, * арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын зориулалттай автомашиныг хүлээн авахаас татгалзсан талаарх хүсэл зоригоо илэрхийлснээ баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар уг автомашиныг хариуцагч Я.*гээс худалдан аваагүй, бусдад худалдахаар өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэх тайлбараа баримтаар нотолж чадахгүй байна.

 

Иймд хариуцагчаас нэхэмжлэгч Б.*од уг автомашиныг шилжүүлсэн талаарх машин хүлээлцэх гэх бичгийн баримт болон уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, * ББСБ ХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 734 тоот тодорхойлолт, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ баримтуудыг үндэслэн хариуцагчийн ...Уг автомашиныг анх талууд 51,600,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Өмчлөх эрх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *од шилжсэн. Үүнээс хойш Б.* уг автомашиныг 44,000,000 төгрөгөөр худалдсан байдаг гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч болон хариуцагч Я.* нарын хооронд * улсын дугаартай, *-AL10 маркийн, * арлын дугаартай, 2010 онд үйлдвэрлэсэн, хар өнгөтэй, суудлын зориулалттай автомашиныг худалдах-худалдах авах хэлцэл бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Я.* нь автомашиныг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь үнийг төлөх үүрэг талуудад тус тус үүссэн байна.

 

Дээрх тохиолдолд хэлцлийн гол тохиролцооны нэг нь худалдаж буй эд хөрөнгө байдаг. Хавтаст хэрэгт авагдсан машин хүлээлцэх гэх бичгийн баримтаар нэхэмжлэгчийг гэрээний зүйл болох автомашиныг хүлээн авсан буюу хариуцагчийг гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзнэ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан хэлцлийн гол шинж нь хөрөнгийн үнэ байдаг бөгөөд худалдан авагч хөрөнгийг хүлээн авсан тохиолдолд худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагчийн ...Уг автомашиныг анх талууд 51,600,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Өмчлөх эрх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр *од шилжсэн гэх тайлбараас үзвэл гэрээний зүйл болох автомашины үнийг талууд 51,600,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон гэж үзнэ.

 

Гэрээний зүйл болох автомашины үнэ 51,600,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн М банк*тоот дансны шилжүүлгийн баримт, Голомт банкны 1170004766 тоот шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь * ББСБ-д 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт төлсөн 7,124,800 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Автомашины за*лгын гэрээний үлдэгдэл төлбөрт 500,000 төгрөг, * улсын дугаартай тээврийн хэрэгслийг *шилжүүлэхэд гарсан татвар, хураамжийн зардалд 500,000 төгрөг, нийт 8,124,800 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцэхгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үүрэгт үлдэгдэл 8,124,800 төгрөгийг шаардах эрхгүй.

 

4.4. Нэхэмжлэгчээс шаардах эрхийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон бөгөөд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэнд хөрөнгө шилжүүлсэн тал нь уг зүйлийг олж авсан талаас хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй болохыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсгүүдэд заасан.

Тодруулбал, аливаа этгээдийн мөнгөн хөрөнгө, эд зүйлсийн зарим хэсэг өөр этгээдийн эд хөрөнгөд орох, эсхүл өөр этгээдэд шилжих ёстой эд хөрөнгө хэвээр үлдэх явдлыг нэг этгээд бусдын хөрөнгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж ойлгоно.

Харин хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээд байна.

 

Дээрх байдлаар талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ...хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбар үндэслэлгүй. Иймд хариуцагч Я.*гээс 8,124,800 төгрөг гаргуулах тухай Б.*ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Я.*гээс 8,124,800 төгрөг гаргуулах тухай Б.*ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,947 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН