Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/04583

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2024/04583

Улаанбаатар хот

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 26,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч * нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16,000,000 төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *оос 118,975 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 118,975 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Нийслэлийн ерөнхий боловсролын * НҮТББ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                    ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН