| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05539/И |
| Дугаар | 102/ШШ2024/04633 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2024/04633
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2024/04633 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, 13 байр, 17 тоотод оршин суух, Харнууд овогт * * /рд:*/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 33 дугаар хороо, 13 байр, 17 тоотод оршин суух, *овогт Төрбаатарын Эвхүү /рд:мз91073014/,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.*,
Хариуцагч: * ,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч *д холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Миний бие С.* 2017 онд *тэй танилцаж 2019 оноос хамтран амьдарсан. Бидний охин * 2021 оны 8 дугаар сарын 18-нд төрсөн. Охиноо төрөхөд бид Баянгол дүүргийн иргэний бүртгэлийн хэлтсээс төрсний гэрчилгээг нь авч охин минь эцгээрээ овоглосон. Бид зан харьцаа болон мөрийтэй тоглоом ихээр тоглож өр зээл тавьж тоглосноос болж 2024 оны 7 дугаар сарын 25-наас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд охин *д эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хувь хэмжээгээр нь төлнө. Тэтгэлэгтэй холбоотой маргаан байхгүй. Харин өөрийн охинтой байнга тогтмол чөлөөтэй уулзаж байх шийдвэрийг шүүхийн шийдвэрт тусгуулах хүсэлтийг гаргаж байна. Би өөрийн төрсөн охин болох *тай төрсөн цагаас нь хойш хамт амьдарсан дотно харилцаатай болно. Миний тухайд хүүхдэдээ муу үлгэр дуурайлал үзүүлэх, ямар нэгэн сөрөг үйлдэл, үг хэл гаргадаггүй. Энэ талаар эхнэр болох С.* бусад ойр дотны хүмүүс бүгд мэднэ гэдгийг уламжилья гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх2/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх3/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх4/, *гийн төрсний гэрчилгээний хуулбар, эрүүл мэндийн тодорхойлолт /хх5-6/.
4. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх12/.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...2019 оноос хамтран амьдарсан. Бидний охин * 2021 оны 8 дугаар сарын 18-нд төрсөн. ... 2024 оны 7 дугаар сарын 25-наас тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон” гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч С.* болон хариуцагч * нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй, тэдний дундаас 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр охин * төрсөн болох нь тогтоогдож байна.
Зохигчид охин *г эцэг * овоглосон байх бөгөөд хариуцагч * нь охины төрсөн эцэг мөн эсэх талаар маргаагүй.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба зохигчид охин *г эхийн асрамжид байгаа талаар маргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Иймд хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг *гээс тэтгэлэг гаргуулан охин *д олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин *овогт * * /рд:*/-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар болгон эцэг *гээс гаргуулан олгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН