Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04636

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04636

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, * * байр, *тоотод байрлах, *ХХК /РД: */,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ууганжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *ХХК нь хөдөлмөрийн гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр * борлуулагч, жолоочоор ажилд авч ажиллуулсан. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгуулгаасаа зээл авч зээлийн гэрээ байгуулсан байдаг ба байгууллагын зүгээс 3,735,000 төгрөгийн зээлийг хүүгүйгээр, өөрийнх хүсэлтийн дагуу ажилчнаа дэмжих зорилгоор олгосон. Зээлийн гэрээний дагуу зээлээ төлж байсан боловч 2024 оны 4 дүгээр сард байгууллагын хөрөнгө болох машин унаж байгаад осол гарган байгууллагад их хэмжээний хохирол учруулсан ба энэ цаг хугацаанаас хойш ажилдаа ирээгүй ба энэ хугацаанд хөдөлмөрийн харилцаа дуусаагүй байгаа боловч ямар ч холбоогүй алга болсон. Байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 1,072,305 төгрөг одоо болтол төлж барагдуулаагүй байгаа ба зээлээ төлж барагдуулахыг удаа дараа холбогдож хэлсэн боловч өнөөдрийг болтол төлж барагдуулаагүй мөн байгууллагын машин осолд оруулсан хохирол 2,500,000 төгрөг болсон. Гэрээ байгуулахдаа өгсөн гэрийн хаяг дээрээ байхгүй мөн * утасны дугаар холбогдохгүй байгаа юм. Бид шүүхийн байгууллагад хандах гэсэн боловч хариуцагчийн хаяг тодорхой байхгүй байгаа тул хандах боломжгүй болоод байна. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодорхойлж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх 4/, *ХХК-ийн хүсэлт /хх 5/, итгэмжлэл /хх 6/, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ /хх 7-9/, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ /хх 10-12/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн * дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх 13/-ийг гаргаж өгсөн.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

*ХХК нь холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч * нь хөдөлмөрийн гэрээнд заасан хаягт оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн *тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.

*ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч *ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * */рд:ух98010555/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч *ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, * * байр, * тоотод байрлах, *ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г* утас: 9*5-1993

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ын оршин сууж байсан хаяг: Чингэлтэй дүүрэг,* дүгээр хороо, * тоот

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН