Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04637

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04637

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Бүрд оффис, * давхарт байрлах *ББСБ ХХК /рд:*/,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ууганжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн * нь *ББСБ ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 0211005560 тоот гар утасны лизингийн зээлийн гэрээ байгуулж 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай гар утас худалдаж авах зориулалтаар зээл авсан.

Гэтэл зээлдэгч * нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаас зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй шалтгаанаар МУ-ын ИХШХШ тухай хуулийн 117-р зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн * тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд хариуцагч нь одоо хаана амьдарч байгаа хаяг нь тодорхойгүй, олдохгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 3/, итгэмжлэл /хх 4/, 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Гар утасны лизингийн зээлийн гэрээ, зээл хүсэгчийн анкет, зээл төлөлтийн дансны хуулга /хх 5-9/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн * дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 10/-ийг гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

*ББСБ ХХК нь *т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн * дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

*ББСБ ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч *ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хөндий овогт * * /рд:ук84121103/-ыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч *ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Бүрд оффис, * давхарт байрлах *ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г* утас: 9*

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ийн оршин сууж байсан хаяг: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Бивар байр, 1 тоот

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН