Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04638

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2024/04638

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Гранд плаза цогцолбор, * тоотод байрлах * ББСБ ХХК /рд:*

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ууганжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай * ББСБ" ХХК нь Б.Тэмүүнтэй 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХЗГ-22/626 дугаартай "Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ"-г байгуулж, 1,299,800 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн билээ.

Гэтэл хариуцагч нь зээлийн эргэн төлөлтөө 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш огт хийгээгүй, зээлээ бүрэн төлж дуусгаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар * шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлээд байна.

Иймд оршин суугаа газар нь тодорхойгүй *эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх 4-5/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 6-7/, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ /хх 8-10/ 626 дугаар зээл олголтын хуудас /хх 11/, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт /хх 13/-ийг гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

* ББСБ ХХК нь * холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

* ББСБ ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Борбаатарын Тэмүүн /рд:уш93051134/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Гранд плаза цогцолбор,* тоотод байрлах * ББСБ ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас: *

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд*оршин сууж байсан хаяг: Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, * хэсэг, Б.Доржийн гудамж, * байр, * тоот

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН