Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04682

 

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2024/04682

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг,*дугаар хороо, Чингүнжавын гудамж, * байр, * тоотод байрлах * ХХК /рд: */,

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ууганжаргал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Орон сууцны ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БГД-н *-р хороонд байрлах 27-р байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиладаг. Тус байрны зоорийн давхарын 1,417.68 м3 талбай бүхий байрандаа иргэн * нь үйл ажиллагаа явуулж ирсэн. Иргэн * нь 2020 оны 06-р сараас 2024 оны 0-р сарыг дуусталхи хугацаанд хэрэглэсэн ус, дулаан болон үйлчилгээний төлбөрөө төлөөгүйгээс болоод 18,198,745.587 /Арван найман сая нэг зуун ерэн найман мянга долоон зуун дөчин тав тавин найман мөнгө/-н өр авлага үүсээд байгаа.

Манай компани 2024 оны 06-р сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхд нэхэмжлэх гаргасан боловч иргэн *-н оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд хариуцагч *ийн оршин суугаа хаягийг тодорхой болгож эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102/* дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 5/.

 

3. Шүүхээс дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн* дугаар албан бичиг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

* ХХК нь *т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 102/* дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

* ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * /рд:ч*1/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан * эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Чингүнжавын гудамж, * байр, * тоотод байрлах *-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас:*

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН