Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/04719

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2024/04719

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын албан бичиг, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн архивын лавлагаа, Монголын үйлдвэр-Худалдааны * компанийн ерөнхий захирлын 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 20 тоот “Ажилд авах тухай” тушаал, Монголын үйлдвэр-Худалдааны * компанийн ерөнхий захирлын 1993 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 02 тоот “Ажлаас чөлөөлөх, тэтгэмж, ээлжийн амралт, өөр ажилд шилжүүлэх тухай” тушаал, Монголын үйлдвэр-Худалдааны * компанийн ерөнхий захирлын 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот “* ХК-ийн шинэчилсэн зохион байгуулалтыг хийж, орон тоо, цалингийн фондыг батлах тухай” тушаал, *ББХК-ийн захирлын 1994 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02 тоот “**ББХК-ийг байгуулж, хамтарсан үйлдвэрийн орон тоо, цалингийн фондыг батлах тухай” тушаал, Монголын үйлдвэр-Худалдааны * компанийн ерөнхий захирлын 1995 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10 тоот “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, тэтгэмж олгох тухай” тушаал, Монголын үйлдвэр-Худалдааны * компанийн ерөнхий захирлын 1996 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 13 тоот “Ажилд авах, чөлөө, тэтгэмж, ээлжийн амралт, шагнал олгох тухай” тушаал, Монголын үйлдвэр-Худалдааны * компанийн ерөнхий захирлын 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 тоот “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт, тэтгэмж, шагнал олгож, үнэлгээ тогтоох тухай” тушаал, Монголын үйлдвэр-Худалдааны * компанийн ерөнхий захирлын 1998 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 13 тоот “Ажилд авах, ажлаас чөлөөлөх, ээлжийн амралт олгож, шинэ загварын үнэлгээ тогтоох тухай” тушаал баримтуудаар, гэрч *ийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

5. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.*ын ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж, түүнийг 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрт оёдолчноор, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хүүхдийн хувцасны 2 дугаар үйлдвэрт оёдолчноор, 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Үйлдвэр-Худалдааны * Хувьцаат компанид оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан * овогт * *  /*/-ыг 1987 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Хөнгөн ба хүнсний үйлдвэрийн яамны харьяа Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Гэр ахуйн эдлэлийн үйлдвэрт оёдолчноор, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Оёдлын үйлдвэрийн нэгдлийн Хүүхдийн хувцасны 2 дугаар үйлдвэрт оёдолчноор, 1992 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Үйлдвэр-Худалдааны * Хувьцаат компанид оёдолчноор тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Б.*ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН