Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/04733

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2024/04733

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, *дүгээр хороо, Сүхбаатарын талбай 5, Ш/х 22, * /рд*/

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, * дугаар хороолол, Хасбаатарын гудамж, * байр, * тоотод оршин суух Тайж овогт Үнэнбаярын* /рд:*/

Зээлийн гэрээний үүрэгт 8,269,120.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч * ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *нь 2023-03-13 -ны ний өдөр байгуулах гэрээгээр 42.0 хувийн хүүтэй, 6,000,000.00 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 24 сарын хугацаатайгаар олгосон.

Гэрээний хугацаа 2025-03-31-ны өдөр дууссан боловч* нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохиросоор байна.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар картын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд: 68,638,039.76 төгрөг олгосон/бодогдсон, 60,368,919.07 төгрөг төлсөн, үлдэгдэл 8,269,120.69 төгрөг байна.

*гээс * тоот гэрээний үүрэгт 8,269,120.69 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:* би *ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.  

Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *ХК нь хариуцагч*гээс зээлийн гэрээний үүрэгт 8,269,120.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *ХК-ийн нэхэмжилсэн 8,269,120.69 төгрөгийг хариуцагч* төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасантай нийцнэ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 147,256 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*гээс 73,628 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 73,628 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *ХК-ийн нэхэмжилсэн 8,269,120.69 төгрөгийг хариуцагч* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,256 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*гээс 73,628 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 73,628 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН