Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/04748

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2024/04748

Улаанбаатар хот

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Итгэл-5 СӨХ-ны нэхэмжилсэн 437,000 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *оос 6,880 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 6,880 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Итгэл-5 СӨХ-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН