Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 184/ШШ2024/06305

 

 

 

 

 

 

 

2024 12 12 184/ШШ2024/06305

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *****-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 2,983,113.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, мөн сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Даваажаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч ******* нь ******* банк ХК-ийн ******* тооцооны төвтэй 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/201844076677 тоот зээлийн гэрээ, БГХ201844076677 тоот хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ тус тус байгуулж 3,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ/201844076677 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 2,229,672.43 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 118,289.07 төгрөг, нийт 2,347,961.50 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,983,113.96 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,680 төгрөг төлсөн болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч *******д холбогдуулан банкнаас зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт 770,327.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,048,675.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 148,110.52 төгрөг, нотариатын зардалд 16,000 төгрөг, нийт 2,983,113.96 төгрөгийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч ******* банк ХК болон хариуцагч ******* нарын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ/20184076677 дугаартай зээлийн гэрээ, гэрийн хөдлөх эд хөрөнгө, цалин барьцаалан БГХ201844076677 дугаартай барьцааны гэрээнүүд байгуулагдаж, гэрээгээр 3,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалттайгаар, мөн өдрийн барьцааны гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийг хангуулахаар гэрийн эд хөрөнгө болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалан зээлдэж, зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж, хариуцагчид нэхэмжлэлийг болон шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар гардуулж, мэдэгдсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар эзгүйд нь хянан хэлэлцсэн болно.

Зохигч талуудын хооронд байгуулсан хэрэгт авагдсан гэрээ нь зээлийн гэрээ гэж нэрлэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкнаас зээл олгох гэрээ, мөн түүнчлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 253.1-д заасан ирээдүйд олох цалингийн орлого, гэрийн эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээнүүд байгуулагдсан байх боловч хариуцагч ажилгүй болсон, зээлийн эргэн төлөлт 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хойш хийгээгүй тул нэхэмжлэгч тал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлөх үүргийг хүлээсний сацуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ашигласан хугацааны зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч шаардах эрхтэй талаар заажээ.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дууссан, хариуцагч зээлээ буцаан төлөөгүй тул ашигласан хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусах байсан боловч хариуцагч үндсэн буюу зээлийн гэрээний үүргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн хамгийн сүүлийн төлбөрийг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 350.000 төгрөгөөр хийсэн болох нь тогтоогддог.

Иймд хариуцагчийг үндсэн зээлийн хүүгийн төлбөрөөс багасгах үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банкнаас олгох зээлийн гэрээний үүрэгт хариуцагч *******гаас зээлийн үлдэгдэл төлбөрт 770,327.57 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,048,675.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 148,110.52 төгрөг, нийт 2,967,113.96 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ид олгон шийдвэрлэв.

Мөн нотариатын зардалд 16.000 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1227.1, 227.3-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нөгөө тал нь гэрээнээс татгалзсан, түүнтэй холбогдон гарсан зардал, эд хөрөнгийн алдагдлыг буюу нотариатын зардлыг хохиролд тооцон арилгуулахаар шаардах эрхтэй, уг зардал гарсан болох нь нотариатчийн төлбөрийн И-баримтаар тогтоогдож байх тул хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч ******* банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-ид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. 1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан банкнаас зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэл, хохиролд хариуцагч *******гаас 2,983,113.96 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ид олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн  62,680 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ *****