Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 2018           01          08                                      26

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Соёмбо,

хохирогч: М.Б,

шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өөлд овогт Бадарчийн Аад холбогдох эрүүгийн 1705 0110 10263 дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, сард 560 000 төгрөгийн цалинтай, ам бүл 5, нөхөр, 4-12 насны 3 хүүхдийн хамт тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, Өөлд овогт Бадарчийн А.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Б-ас Бүгд Найрамдах Солонгос Улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч, 2 992 000 төгрөг хувьдаа авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.А мэдүүлэхдээ:

Надтай хамт ажиллаж байсан Б.Огэдэг хүнээр дамжуулж, би Бтай танилцсан. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан тул Б.Од “эгчдээ хэдэн төгрөг зээлүүлэх хүн олж өгөөч” гэж хэлэхэд тэр “Бд мөнгө байгаа, түүнд таныг хэлээд өгье” гэсэн. Тэгээд Бтай утсаар ярьсан байх. Би Бтай орой нь уулзаад, маргааш өглөө нь түүнээс мөнгө авсан.

Би зээлийн гэрээ байгуулж, Бас 2 500 000 төгрөг зээлсэн ба тэр  надад итгээд “миний виз гарахаар мөнгийг буцааж өгөөрэй” гэсэн ойлголтоор мөнгө зээлүүлсэн гэж бодож байна. Би түүнээс зээлсэн мөнгөө өөр хүнд өртэй байсан тул тэр хүнд өгсөн.

Отгоо гэдэг хүний дүү нь Солонгосын Элчин сайдын яаманд ажилладаг гэсэн. Би Отгоо гэдэг хүнтэй утсаар яриад Б-ын  материалуудыг өгөх гэтэл “элчин солигдож байгаа болохоор түр хүлээж байгаарай” гэсэн. Отгоо надад “бичиг баримтыг нь өөрсдөөр бүрдүүлээд Солонгос улсын элчинд өгчих тэгэхээр нэг код өгнө. Тэр кодыг нь надад өгчих” гэж хэлсэн. Энэ тухай Б.Од хэлэхэд тэр  “Б хөдөө байдаг болохоор бичиг баримтаа хөөцөлдөж чадахгүй байна, хоёулаа хамт материалаа бүрдүүлье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “намайг Отгоо бичиг баримтынх нь асуудалд битгий оролцоорой, өөрсдөөр нь материалыг нь бүрдүүлээрэй гэж хэлсэн” гэхэд Б.О“заавал таниар бичиг баримтыг нь хөөцөлдүүлнэ, хоёулаа хамт материалыг нь бүрдүүлье” гэхээр нь зөвшөөрсөн.

           Би Хан-Уул дүүрэгт Солонгос улсын визний мэдүүлэг авдаг газар анкет авч орчуулга хийхэд нийт 51 000 төгрөгийг зарцуулж, НӨАТ-ын баримтыг Бд өгсөн. Б надад материал бүрдүүлэх зардал  гэж 92 000 төгрөг өгсөн.  Виз нь гарахгүй удаад байхаар нь миний санаа зовоод өөр виз гаргадаг газруудаар явж үзсэн. Энэ хооронд дахин Отгоо руу утсаар ярихад “надад эмэгтэй хүний виз гаргах боломж байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.О“би визэнд оръё” гэж хэлэхээр нь би “та нар өөрсдөө уулз, хамгийн түрүүнд Баттулгыг явуулмаар байна” гэж хэлсэн. Тэгтэл “одоо 2 500 000 төгрөгөөр виз гарахгүй, 4 500 000 төгрөгөөр гарна” гэсэн. Би “ямар ч байсан эхний ээлжинд Б-ын  визийг гаргаад өгөөч” гэж хэлээд Б.Отай уулзуулсан. Би Бас 2 500 000 төгрөг зээлээд, авсан мөнгөө хугацаандаа өгч чадаагүй нь миний буруу. Би бусдыг залилах гэмт хэрэг үйлдээгүй. Бичиг баримтыг хөөцөлдөж, хугацаа алдагдсан. Б нэг сарын дотор ажил бүтнэ гэж бодсон. Гэтэл энэ хугацаанд бүтээгүй. Би Бас мөнгө авсны дараа Б.О, Мягмарсүрэн нарыг танилцуулсан. Би хүнээс мөнгө зээлсэн учраас буцааж төлнө. Гэхдээ одоогоор хэзээ өгөхөө хэлж чадахгүй байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-М.Б мэдүүлэхдээ:

Манай эгчийн 10 жилийн ангийн Б.Оаар дамжуулж, 2017 оны 9 дүгээр сарын эхээр “Гранд плаза” төвийн үүдэнд Б.О, А нартай уулзсан. Тэгээд Солонгос улсын виз мэдүүлэхэд шаардлагатай материалыг 800 000 төгрөгөөр бүрдүүлэх, виз гарсны дараа нь 2 500 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. 2-3 хоногийн дараа би Б.Отай холбогдоод түүнтэй 9 дүгээр сарын 14-ны өдөр 800 000 төрөгийн гэрээ хийж, гадаад паспорт, цээж зурагтайгаа хамт өгсөн. Хэсэг хугацааны дараа А, Б.Охоёр хоёулаа цагдаагийн газрын тодорхойлолт хэрэгтэй байна гэхээр нь цагдаагийн газрын тодорхойлолт өгсөн.  Тэгээд 19-ийн үйлчилгээний төвийн орчимд байдаг виз мэдүүлдэг газар очиж анкет бөглөнө гэж хэлээд 92 000 төгрөг бэлэн авсан. 2 хоногийн дараа Б.О, А нар “манай дүү Мягмарсүрэн гэх хүн виз гаргадаг бөгөөд түүнд мөнгө хэрэгтэй болсон. 2 500 000 төгрөгөө өгчихвөл 7 хоногийн дараа виз гарна” гэж хэлээд 9 дүгээр сарын 17-ны өдөр Атай зээлийн гэрээ байгуулж, 2 500 000 төгрөг өгсөн. Би хөдөө ажилтай тул Сүхбаатар аймаг руу явсан. Би хөдөө очоод нэг өдрийн дараа А руу залгахад утас нь холбогдохгүй байсан ба холбоо барьж чадахгүй болсон. 10 дугаар сарын эхээр хотод ирээд Б.Отай ярихад “Солонгос улсын элчин солигдож байгаа учраас хэд хоног хүлээх болсон, дансны хуулгаа гаргаад өгчих” гэж хэлсэн. Би Б.Од дансны хуулгаа гаргаж өгсөн. Би Атай уулзаж чадахгүй байсан ба нэг өдөр ажлынх нь газрын гадаа түүнтэй уулзахад тэр “би чиний материалуудыг аваад Солонгос улсын элчинд аваачиж өгөх гэж байна” гэхээр нь явсан. Энэ өдрөөс 2-3 хоногийн дараа Б.Отай уулзахад “наад хүн чинь чиний бичиг баримтыг хөөцөлдөхгүй байх шиг байна” гэж хэлсэн. Би эгчтэйгээ хамт Б.О, А нартай 10 дугаар сарын 16-ны үед “Номин” худалдааны төвийн гадна уулзаад Мягмарсүрэн гэх хүнийг Солонгос улсын элчинд ажилладаггүй, Аын худ болохыг мэдсэн. Тэрнээс хойш 2, 3 хоног хөөцөлдөөд “мөнгөө авъя” гэхэд А “Мягмарсүрэн мөнгийг чинь өөр виз гаргах хүнд хэрэглэсэн гэж байна, нөгөө хүнээс нь мөнгө ирэхээр нэг дэх өдрөөс чиний мөнгийг өгнө” гэж хэлсэн. Би судлаад худал ярьж байгааг нь мэдээд мөнгөө нэхэхэд өгнө гээд байсан. Би Б.Отай уулзахад “би Аын гэрийг мэднэ, гэрт нь очоод гэрээс нь авах юм байвал аваад ломбарданд тавьж байгаад ч хамаагүй мөнгийг чинь авч өгнө” гээд 10 дугаар сарын 19-нд Аын гэрт очсон. Б.Оыг дагаад эхнэр хүүхдийн хамт Аын гэрт очиход 3 хүүхэд байсан. Гэрт нь Аыг хүлээсэн ба 22 цагийн үед Аын нөхөр нь ирсэн. Тэгээд нөхөр нь бидний гэрээг хараад “юу болоод байгаа юм бэ, би юу ч мэдэхгүй, А урьд нь хүнээс мөнгө залилж авч байсан, өмнө нь хүнээс авсан мөнгө одоо хүртэл дуусаагүй гэж хэлж байсан. Тэгээд нөхөр нь “би одоо өрийг нь төлж чадахгүй, урьд хүнээс залилж авсан мөнгөнийг нь төлж байсан, одоо надад мөнгө байхгүй, наад хүнээ өгдөг газар нь өг” гэж хэлсэн. Тэгээд Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст өргөдөл өгсөн. Атай зээлийн гэрээ хийх болсон шалтгаан нь нотариатын газар виз гаргаж өгнө гэсэн гэрээ хийдэггүй юм байна. Тийм болохоор зээлийн гэрээ хийсэн. А надад удлаа гэхэд 7-14 хоногт виз гарна гэж хэлсэн. Б.Онадад миний бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж хэлж 800 000 төгрөг авснаа Адаа хэлээгүй юм шиг байна лээ. Б.ОАад намайг бичиг баримтаа өөрөө бүрдүүлнэ гэж хэлчихээд надаас 800 000 төгрөг авсан. Тэгэхдээ “300 000 төгрөгөөр бичиг баримтыг чинь бүрдүүлнэ, 500 000 төгрөгийг нь Аад зуучлалын хөлсөнд өгнө” гэж хэлсэн.  Хохирлын 2 992 000 төгрөгт Б.Онадаас авсан 800 000 төгрөгөөс 480 000 төгрөгийг бэлнээр өгөөд, 240 000 төгрөгийг орчуулгын хөлсөнд А нь Мягмарсүрэнгийн дансанд хийсэн гэж хэлсэн. 80 000 төгрөгийг нь Б.Оөөрөө Аын данс руу шилжүүлсэн гэж хэлсэн. Нийт 2 912 000 төгрөг авсан гэж хэлээд байгаа. Энэ мөнгөнөөс А 2 500 000 төгрөгийг гэрээ хийж авсан. 92 000 төгрөгийг бэлнээр авсан ба бусад мөнгийг Б.Оаар дамжуулж дансаар авсан. Одоо надад нийт 2 992 000 төгрөгийн хохирол учирсан. Би гомдолтой байна. Сүхбаатар аймагт Талын зам төрийн өмчит компанид ажилладаг байгаад 7 дугаар сард ажлаасаа гараад найзтайгаа хамт дугуй засварын газар ажиллуулсан. Солонгос улсын виз гаргуулахаар засварын газрынхаа орлого болох эргэлтийн мөнгөө өгсөн гэв.

 

Мөрдөн байцаалтанд гэрч- Б.Отгончимэг мэдүүлэхдээ:

... 2017 оны 10 дугаар сарын 10-ны үеэр надаас “та БНСУ руу виз гаргаж өгдөг юм уу” гэж асуугаад бүтэн нэг сарын өмнө хийгдсэн гэрээтэй, цагдаагийн тодорхойлолт зэрэг материалуудыг үзүүлсэн. Тэгэхээр нь би зуучийн газраа үзүүлнэ гэж 3 материал авсан. Тэгээд үзүүлтэл лавлагаа шинэчлэх хэрэгтэй юм байна, урьдчилгаа мөнгө нь хаана байгаа юм гэхэд мөнгөний асуудал үүсч маргаан болсон чинь А мөнгийг нь идсэн байсан. Би тэр зүйлийг нь огт мэдэхгүй. Өмнө А гэх хүнийг огт танихгүй, харьцаж ч байгаагүй. Миний ойлгосноор хүнээс мөнгө аваад өөртөө зарцуулсан байх гэжээ. (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтанд гэрч- Н.Мягмарсүрэн мэдүүлэхдээ:

... Би Б.Аыг БНСУ-ын виз гаргаж өгдөг талаар мэдэхгүй. Миний хувьд Атай нийлж виз гаргах талаар огт явж үзээгүй. Сүүлд сонсоход А БНСУ-ын виз гаргаад өгчих хүн байна уу гэж асууж байсан гэжээ. (хавтаст хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Б.А нь ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 39 дүгээр хуудас)

   

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бүгд Найрамдах Солонгос Улсын виз  гаргаж өгнө гэж хохирогч М.Баттулгыг хуурч, худал хэлж, залилан өөртөө 2 500 000  төгрөгийг авсан нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн хохирогч М.Б, гэрч Б.Одончимэг, Н.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, бэхжүүлсэн тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Аын гэмт  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.А: “...миний таньдаг хүн Баттулгыг “өөрөө визний материалаа бүрдүүлээрэй” гэж хэлэхэд Б.Отүүнийг “бичиг баримт хөөцөлдөх завгүй, та бүгдийг нь хийж өг” гэж хэлж байсан. Үүнээс болж би Б-ын  материалыг хөөцөлдөж өгсөн бөгөөд Отгоо гэдэг хүний эгч нь Элчин сайдын яаманд ажилладаг. Би Отгоо гэдэг хүнтэй утсаар яриад Б-ын  материалуудыг өгөх гэтэл “элчин солигдож байгаа болохоор түр хүлээж байгаарай” гэсэн. Тэгээд удаад байхаар нь миний санаа зовоод өөр виз гаргадаг газруудаар явж үзсэн. Энэ хооронд дахин Отгоо руу утсаар ярихад “надад эмэгтэй хүний виз гаргах боломж байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.О“би визэнд оръё” гэж хэлэхээр нь би “та нар өөрсдөө уулз, хамгийн түрүүнд Баттулгыг явуулмаар байна” гэж хэлсэн. Тэгтэл “одоо 2 500 000 төгрөгөөр виз гарахгүй, 4 500 000 төгрөгөөр гарна” гэсэн. Би “ямар ч байсан эхний ээлжинд Б-ын  визийг гаргаад өгөөч” гэж хэлээд Б.Отай уулзуулсан. Би зээлийн гэрээ байгуулж Бас 2 500 000 төгрөг авсан. Б надад итгээд “миний виз гарахаар буцааж өгөөрэй” гэсэн ойлголттой энэ мөнгийг өгсөн гэж бодож байна” гэж мэдүүлсэн нь

гэрч Б.Отгончимэгийн

...2017 оны 10 дугаар сарын 10-ны үеэр надаас “та БНСУ руу виз гаргаж өгдөг юм уу” гэж асуугаад бүтэн нэг сарын өмнө хийгдсэн гэрээтэй, цагдаагийн тодорхойлолт зэрэг материалуудыг үзүүлсэн. Тэгэхээр нь би зуучийн газраа үзүүлнэ гэж 3 материал авсан. Тэгээд үзүүлтэл лавлагаа шинэчлэх хэрэгтэй юм байна, урьдчилгаа мөнгө нь хаана байгаа юм гэхэд мөнгөний асуудал үүсч маргаан болсон чинь А мөнгийг нь идсэн байсан. Би тэр зүйлийг нь огт мэдэхгүй. Өмнө А гэх хүнийг огт танихгүй, харьцаж ч байгаагүй. Миний ойлгосноор хүнээс мөнгө аваад өөртөө зарцуулсан байх, 

гэрч Н.Мягмарсүрэнгийн

...Би Б.Аыг БНСУ-ын виз гаргаж өгдөг талаар мэдэхгүй. Миний хувьд Атай нийлж виз гаргах талаар огт явж үзээгүй. Сүүлд сонсоход А БНСУ-ын виз гаргаад өгчих хүн байна уу гэж асууж байсан,

хохирогч М.Б-ын

 ...Тэгэхэд А “би чиний материалуудыг аваад Солонгос улсын элчинд аваачиж өгөх гэж байна” гэхээр нь явсан. Энэ өдрөөс 2-3 хоногийн дараа Б.Отай уулзахад “наад хүн чинь чиний бичиг баримтыг хөөцөлдөхгүй байх шиг байна” гэж хэлсэн. Би эгчтэйгээ хамт Б.О, А нартай 10 дугаар сарын 16-ны үед “Номин” худалдааны төвийн гадна уулзаад Мягмарсүрэн гэх хүнийг Солонгос улсын элчинд ажилладаггүй, Аын худ болохыг мэдсэн. Тэрнээс хойш 2, 3 хоног хөөцөлдөөд “мөнгөө авъя” гэхэд А “Мягмарсүрэн мөнгийг чинь өөр виз гаргах хүнд хэрэглэсэн гэж байна, нөгөө хүнээс нь мөнгө ирэхээр нэг дэх өдрөөс чиний мөнгийг өгнө” гэж хэлсэн. Би судлаад худал ярьж байгааг нь мэдээд мөнгөө нэхэхэд өгнө гээд байсан. Би Б.Отай уулзахад “би Аын гэрийг мэднэ, гэрт нь очоод гэрээс нь авах юм байвал аваад ломбарданд тавьж байгаад ч хамаагүй мөнгийг чинь авч өгнө” гээд 10 дугаар сарын 19-нд Аын гэрт очсон. Б.Оыг дагаад эхнэр хүүхдийн хамт Аын гэрт очиход 3 хүүхэд байсан. Гэрт нь Аыг хүлээсэн ба 22 цагийн үед Аын нөхөр нь ирсэн. Тэгээд нөхөр нь бидний гэрээг хараад “юу болоод байгаа юм бэ, би юу ч мэдэхгүй, А урьд нь хүнээс мөнгө залилаж авч байсан, чиний өмнө нь хүнээс авсан мөнгө одоо хүртэл дуусаагүй биз дээ” гэхэд А “дуусаагүй” гэж хэлж байсан. Тэгээд нөхөр нь “би одоо өрийг нь төлж чадахгүй, урьд хүнээс залилаж авсан мөнгөнийг нь төлж байсан, одоо надад мөнгө байхгүй, наад хүнээ өгдөг газар нь өг” гэж хэлсэн гэсэн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. 

 

Иймд шүүгдэгчийг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.  

 

Улсын яллагч шүүгдэгчийг хохирогчоос 2 992 000 төгрөг залилан авсан гэж яллаж байгаа боловч 2 500 000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, М.Бас авсан 2 500 000 төгрөгийг төлнө гэж илэрхийлж байх боловч уг хохирлыг төлөх боломжтой, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Өөлд овогт Бадарчийн А-ыг бусдыг хуурч, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.А 01 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Аын эдлэх 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Ааас 2 500 000 төгрөг гаргуулж, хохирогч М.Бд олгосугай.

 

            6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2018 оны 01 дүгээр сарын 08-нй өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг тоолсугай.

           

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, яллагч, дээд шатны прокурор, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Аад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ОЮУН