Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 17

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

авхан аймаг дахь з анхан шатны . Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн иргэн Л.*******гийн нэхэмжлэлтэй аймгийн *******д холбогдох Аймгийн *******ы 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, түдгэлзүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад :

: Миний бие нь 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болсон аймгийн ИТХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Ардчилсан нам /АН/-аас нэр дэвшин өрсөлдсөн билээ. Сонгуулийн дүнгээр МАН-аас өрсөлдсөн Д.******* нь саналын илүүгээр ялалт байгуулсан. Гэтэл ердөө сонгууль болсон өдрийн маргааш нь буюу 06 дугаар сарын 30-ний өдөр аймгийн Засаг дарга Ж.******* Б/38 дугаар захирамжаар Д.*******ийг ажилд нь буцаан томилсон байна. Түүнээс нэг өдрийн хойно буюу 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Сонгуулийн хороо 15 тоот тогтоолоор Д.*******ийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон түр үнэмлэх олгожээ.

Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч аль ч шатны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх, Төрийн албаны тухай хуулийн 23.5-д зааснаар ийнхүү чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч нөөцөд үлдэхгүй байх, мөн хуулийн 15.18-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг ИТХ-ын төлөөлөгч байхыг хориглох, 17.7-д зааснаар төрийн албанд эргэж орохоор бол мэргэшлийн шалгалт өгөхөөр тус тус хуульчлагдсан байна. Гэтэл Д.******* нь дээрх хуулиудыг зөрчин ажил албан тушаалдаа шууд томилогдсон байхад аймгийн Сонгуулийн хороо түүнд төлөөлөгчийн түр үнэмлэх олгосон байна. Ийнхүү Д.******* нь төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байгаа атлаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон түр үнэмлэх авсан нь тус тойрогт дахин сонгууль явагдах боломжийг хааж, миний нэр дэвших эрхийг зөрчиж байна. Иймд аймгийн *******ы 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолын хавсралт дахь Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Л.******* нэхэмжлэлдээ 2016 оны аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас ******* багт нэр дэвшиж төлөөлөгчийн түр үнэмлэх авсан Д.******* нь аймгийн Засаг даргын 2016 оны 06-р сарын 30-ны өдрийн Б/38 тоот захирамжаар Боловсрол соёлын газрын даргын үүрэгт ажилд томилогдон ажиллаж Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 зааснаар төрийн жинхэнэ албан хаагч аль нэг шатны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх тохиолдолд ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх, Төрийн албаны тухай хуулийн 23.5-д зааснаар ийнхүү чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч нөөцөд үлдэхгүй байх, мөн хуулийн 15.18-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг ИТХ-ын төлөөлөгч байхыг хориглох, 17.7-д зааснаар төрийн албанд эргэж орохоор бол мэргэшлийн шалгалт өгөхөөр тус тус хуульчлагдсан байхад дээрх хуулиудыг зөрчин ажил албан тушаалаа эрхэлж байгаа хууль зөрчсөн үйлдлүүдийг нь таслан зогсоож аймгийн *******ы 2016 оны 07-р сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолын хавсралт дахь Д.*******тэй холбогдох хэсгийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ. Иймд дээрх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

Гуравдагч этгээд Д.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Ажлын арга туршлагыг маань үнэлж цаашид ард иргэдийн итгэлийг дааж тэдний дуу хоолой болж аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж чадна гэж итгэл хүлээлгэхэд би хүлээн зөвшөөрч сонгуульд өрсөлдсөн. Аймгийн ИТХ-д нэр дэвшиж, төлөөлөгчөөр сонгогдвол төрийн захиргааны албан тушаалд ажиллахгүй гэдгээ ойлгож хүлээн зөвшөөрсөн. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, Сонгуулийн тухай хуулийн 154.4-д зааснаар албан ёсоор хүсэлтээ өгч ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Сонгуульд чин шударгаар өрсөлдөж ******* багт ******* 849, Д.******* 768, Б.******* 654, Л.******* 616 иргэний санал авч ******* бид 2 аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. Сонгуулийн тухай хуулийн нэг ч заалт зөрчөөгүй гэдгээ албан ёсоор мэдэгдье. Аймгийн Сонгуулийн хороо хуулийн дагуу Д.******* намайг ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон үнэмлэх олгосон нь иргэн Л.*******гийн ямар ч эрхийг зөрчөөгүй. Боловсрол Соёлын газрын даргаар ажиллаж байсан ******* эрүүл мэндийн байдлын улмаас 2 ч удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, бие өвдөөд конкурсэд ажиллах боломжгүй байгаа тухайгаа аймгийн Засаг даргад танилцуулж 2016 оны 06 сарын 30-ны өдрөөр захирамж гарсан байсан. Сонгууль албан ёсоор дууссаны дараа улсын хэмжээнд зохион байгуулагддаг зайлшгүй ажлуудын шаардлагаар 2016 оны 07 сарын 01-ны өдрөөс түр хугацаагаар ажилд орж ажилласан. Түр ажиллах хугацаанд МАН-ын хороон дээр хуралдсан хурал дээр цаашид миний бие нь ард иргэдийнхээ саналыг хүндэтгэж ИТХ-ын төлөөлөгчөөрөө ажиллана, төрийн захиргааны албан тушаалд ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Мөн түр ажиллах хугацаанд уулзсан утсаар ярьсан бүх хүнд түр ажиллаж байгаагаа тайлбарлаж байсан. ИТХ-ын төлөөлөгч болохоосоо татгалзаад, төрийн жинхэнэ албанд мэргэжлийн шалгалтаа өгөөд орж ажиллах уу, эсвэл ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллах уу гэдэг миний сонголтын асуудал гэж бодож байна. Аймгийн ИТХ болохын өмнөх өдөр миний бие албан ёсоор өргөдлөө өгч ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл 2016 оны 07 сарын 29-ны өдөр аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж аймгийн Сонгуулийн хороо дүн мэдээгээ танилцуулахдаа гэнэт Л.******* Д.*******тэй холбоотой асуудлаар захиргааны хэргийн шүүхэд хандсан тухай танилцуулахад анх сонсоод их гайхсан. Хуралдаанаар миний тухай асуудлыг авч хэлэлцэхэд МАН-ын бүлэг завсарлага авч гарч ирээд буцаж хуралдаанд ороогүй. Ардчилсан нам дангаараа хурал хийсэн гэсэн. Хэрвээ Ардчилсан нам миний төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөөгүй бол энэ нь миний сонгох сонгогдох эрхийг илт зөрчсөн дэндүү улс төржсөн асуудал болсон гэж үзэж байна. Ер нь Төрийн албаны тухай хуулийн 23.5, 15.1.8 дахь заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүний сонгох сонгогдох, ажиллаж хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн заалт бөгөөд энэхүү заалтуудыг засаж залруулах талаар УИХ дээр яригдаж байгаа болно. Иргэн Л.******* намайг заавал төрийн захиргааны ажилдаа шалгалтаа өгөөд орж, ИТХ-саа татгалзаж өөрт нь ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдох боломж олго гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан байна. Алийг нь сонгох нь миний өөрийн бүрэн эрхийн асуудал билээ. Харин ч мөн чанартаа нэхэмжлэл гаргагч Л.*******гийн биш төрийн захиргааны албан тушаалаас чөлөөлөгдөж ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхээ баталгаажуулж чадаагүй миний эрх зөрчигдөж байна гэжээ.

Нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л.******* нь 2016 оны 07 сарын 01-ны өдрийн 15 дугаар тогтоолын Д.*******д холбогдох хэсгийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг татгалзах хүсэлтэй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь Завхан аймгийн *******ы 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Орон нутгийн хуралд сонгогдсонд тооцогдох, нэр дэвшигчид түр үнэмлэх олгох тухай 15 дугаар тогтоолын хавсралтаас Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 28-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн байх бөгөөд дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ миний өрсөлдөгч Б.******* нь сонгууль болсон өдрийн маргааш нь буюу 6 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын Б/38 дугаар захирамжаар аймгийн Боловсролын газрын даргаар буцаан томилогдсон. Түүний дараа 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Сонгуулийн хороо 15 дугаар тогтоолоор Б.*******ийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцон түр үнэмлэх олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 17 дугаар зүйлийн 17.7, 23 дугаар зүйлийн 23.2, 23.5, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн хэмээн маргаан үүсгэсэн байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг ирүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул түүний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.******* Аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар тогтоолын хавсралтын Д.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, түдгэлзүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар захирамжинд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА