| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06467/И |
| Дугаар | 102/ШШ2024/04895 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/04895
| 2024 оны 10 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/04895 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг,* дугаар хороо, Зүүн наран * дугаар гудамж, * тоотод оршин суух *овогт * /рд:*/
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэлмэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие * нь * 2014-2016 оны хооронд хамтран амьдарсан ба энэ хугацаанд ихэр хүү *, * нар маань төрсөн. Эцэг болох *аас хүүхдийн тэтгэмж гаргуулж авах гэтэл тодорхой оршин суух хаягийн мэдэхгүй, хүүхдийн тэтгэлэг гаргуулж чадахгүйд хүрээд байна. Иймд оршин суух хаяг нь тодорхойгүй *ыг эрэн сурвалжилж оршин суугаа хаяг утсыг нь тогтоохыг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, *гийн оршин суух хорооны тодорхойлолт, /хх 3/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 4/, Х.Чингүнхүслийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 12-13/-г гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
* нь *т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн боловч *ын оршин суугаа хаяг тодорхойгүй нөхцөл байдал бий болсон байна.
*д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч *д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Батсайханы Хишигбаяр /рд:аэ86072675/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч *д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Зүүн наран 13 дугаар гудамж, * тоотод оршин суух * /утас: */
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН