| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06325/И |
| Дугаар | 102/ШШ2024/04896 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/04896
| 202*оны 10 сарын 23 өдөр | Дугаар 102/ШШ2024/04896 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1*дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, Сансар төв, *тоотод байрлах, * ХХК /рд:*/
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэлмэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 202*оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу хариуцагчийн хаяг тодорхойгүй, түүнийг шүүхэд дуудан ирүүлэх боломжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
"*" ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрсдийн нийлүүлсэн архи, шар айргийг архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй "*" 8 нэрийн дэлгүүрийг түрээслэн ажиллуулдаг *ад захиалгын дагуу тухай бүр бараагаа нийлүүлж байсан.
202*оны 02 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар тооцоо нийлэхэд 723,300 • үлдэгдэлтэй байсан ба төлж барагдуулахаа илэрхийлж 202*оны 03 дугаар сарын 27-ны өдөр баталгаа гаргаж график төлөлтийн хуваарь байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулахгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасны дагуу ийг эрэн сурвалжилж оршин суугаа буюу оршин байгаа хаягыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 3/, итгэмжлэл /хх 4/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202*оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /хх 5/-ийг гаргаж өгсөн.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
* ХХК нь *ад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 202*оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
* ХХК-д иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *н * /рд:*/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ХХК-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 1*хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1*дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, Сансар төв, *тоотод байрлах * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * утас: *
Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ын оршин сууж байсан хаяг: Баянзүрх дүүрэг,* дүгээр хороо,* байр, * тоот
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН