| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ***** Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2016/00066/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагч ********* нар оролцлоо. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1980 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл туслах ажилтан, хоол зөөгч, 1982 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт шил угаагч, асрагчар ажиллаж байсан. Тэгэхэд манай нөхөр Шинэ-Идэр суманд тракторын жолоочоор ажиллаж байсан бөгөөд тус сумын Худалдаа Бэлтгэлийн ангид худалдагчийн орон гарлаа хүрээд ир гэж дуудахад нь ажлаасаа гараад очиж байсан. Тэгээд үргэлжлүүлээд Шинэ-Идэр сумын Худалдаа Бэлтгэлийн ангид 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан ба хувьчлал явагдаж, тус байгууллага нь Эрдэнэт хоршоо болоход 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тооцогдохгүй байна. Би 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хөнгөн зэргийн буюу 6 сарын группт орж байсан бөгөөд тухайн үедээ хөнгөн ажил хийж байсан. Миний хөдөлмөрийн дэвтэрт ажилласан жилийн бичилт байгаа боловч огноо засвартай тул шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. 1992 оноос улсад ажилласан жилээ нөхөн тооцуулсан тул Эрдэнэт хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагаас татгалзаж байна. Иймд миний Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1980 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл туслах ажилан, хоол зөөгч, 1982 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл лабораторийн тасагт шил угаагч, асрагч, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Худалдаа Бэлтгэлийн ангид 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: ********* нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй. Хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Хүсэлт гаргагч ********* Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1980 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтан, хоол зөөгч, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт 1982 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд шил угаагч, асрагч, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Худалдаа Бэлтгэлийн ангид 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1980 оны 8 дугаар сарын 22-ны өдөр олгосон 1980 оны 08 сарын 02-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн захиргаа аж ахуйн тасагт туслах ажилтнаар томилон ажиллуулав, 1980 оны 02 сарын 01-ний өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн гал тогоонд хоол зөөгчөөр шилжүүлэн томилж ажиллуулав, 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдөр биеийн эрүүл мэндийн улмаас тахир дутуугийн 3 дугаар группт орсон тул ажлаас нь чөлөөлж аймгийн хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлэв, 1982 оны 04 сарын 20-ны өдөр групп цуцлав, 1982 оны 05 сарын 04-ний өдөр групп цуцлагдсан учир лабораторийн тасагт асрагчаар ажиллуулав, 1982 оны 10 сарын 11-ний өдөр Шинэ-Идэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар түр томилж ажиллуулав, 1991 оны 12 сарын 31-ний өдөр Аж ахуйн нэгжийн хуулийн дагуу зохион байгуулалтанд өөрчлөлт орсон тул худалдагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1992 оны 01 сарын 01-ний өдрийн Эрдэнэт хоршоонд худалдагчаар авч ажилууллав гэх бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1980 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ...4. Талбайн цэвэрлэгчээр ажиллаж байсан Оюунбилэгийг төв корпуст хоол зөөгчөөр... гэх бичилттэй Ажилд шилжүүлэн томилох тухай 134 тоот тушаалын хуулбар, 1981 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ...Нэг. Нэгдсэн эмнэлгийн хоол зөөгч ********* нь биеийн эрүүл мэндийн байдлаар 6 сарын хугацаагаар группэд орсон учир 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс ажлаас нь чөлөөлж, аймгийн хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай 150 тоот тушаалын хуулбар, 1982 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ...14. Ажилд орох өргөдөл материал бүрдүүлсэн ******** 3-р сарын 20-ны өдрөөс лобараторийн тасагт асрагчаар... гэх бичилттэй Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 34 тоот тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Үйлдвэрчний эвлэлийн Зөвлөлийн даргаас 1894 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон 1984-1985 онд татвар төлж байсан тухай бичилттэй 584320 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Г******** Би 1980 онд Нэгдсэн эмнэлэгт орж ажилласан ба намайг ороод удаагүй байхад 8 сард нь Оюунбилэг эмнэлгийн аж ахуйн тасагт ажилтнаар орсон...1981 оны 10 сард нь шар өвчний улмаас өвчний чөлөөгөөр гарсан...6 сарын дараа буцаж орж ирэхдээ эмнэлгийн лабораторийн тасагт хөнгөн ажил гэж асрагчаар орж ажиллаж байгаад 1982 оны 10 дугаар сарын дундаас Шинэ-Идэр сум руу шилжиж явсан ... гэх мэдүүлэг, гэрч ******** 1982 оны 9 дүгээр сард Шинэ-Идэр сумын Худалдаа бэлтгэлийн ангид ачигч, грушикээр ороход ********* нь тус ангид худалдагчаар ажиллаж байсан. 1991 оныг дуустал Худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байгаад 1992 онд хоршоо болоход нь тэнд мөн худалдагчаар ажилласан гэх мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагч нь Эрдэнэт хоршоонд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан болно. *********ийн ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн ******* өдрийн Тус аймгийн Шинэ-Идэр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт манай архивт байхгүй тул *********т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй 10/130 тоот тодорхойлолт, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1980 оны тушаалд томилсон, 1982 оны чөлөөлсөн тушаал, Шинэ-Идэр сумын Худалдаа бэлтгэлийн анги, Эрдэнэт хоршооны даргын тушаал тус тус байхгүй тул *********т холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх бичилттэй **** тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр нотлогдож байгаа тул хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрлэлээ. Эрдэнэт хоршооноос 1994 оны 3 дугаар сарын 08-ны өдөр олгосон баярын бичиг нь хэрэгт ач холбогдолгүй тул нотлох баримтад үнэлээгүй. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************* Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1980 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 1981 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтан, хоол зөөгч, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт 1982 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд шил угаагч, асрагч, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Худалдаа Бэлтгэлийн ангид 1982 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА |