| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ******* Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч 155/2016/00093/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1971 оны 6-р сарын 25-нд гишүүнээр элсч 1973 оны 6-р сарын 1 хүртэл нормчин хийж байгаад цэргийн албанд татагдаж албаа хааж ирээд 1976 оны 10-р сарын 1-нээс 1990 оны 1-р сарын 1 хүртэл тус нэгдэлд мөсөн замын тээвэрчин, туслах үйлдвэрийн бригадад нормчин, ердийн хөсөгийн тээвэрчин гэх мэт ажлуудыг хийж байсан тул намайг 1971 оны 6-р сарын 1-нээс 1973 оны 6-р сарын 1 хүртэл мөн 1976 оны 10-р сарын 1-нээс 1990 оны 1-р сарын 1 хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөсөн замын болон ердийн хөсгийн тээвэрчнээр ажиллаж байсан. Одоо 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуугаас улсад ажилласан жил нь тооцогдохгүй байгаа тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: ********* нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөсөн замын болон ердийн хөсгийн тээвэрчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна. Хүсэлт гаргагч ********* нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөсөн замын болон ердийн хөсгийн тээвэрчнээр тус тус ажиллаж байсан болох нь Лувсангүр овогтой Хүрлээгийн хөдөлмөрийн дэвтэр, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн гишүүний үнэмлэх, гэрч Л.Раднаа, Д.Батзориг нарын мэдүүлэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************* Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэлд 1971 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мөсөн замын болон ердийн хөсгийн тээвэрчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН |