| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/00018/И |
| Дугаар | 155/ШШ2016/00218 |
| Огноо | 2016-02-04 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/00218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ****************
Үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2016/0018/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, хүсэлт гаргагч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Хөвсгөл аймгийн ***************** байрлах орон сууцыг 2015.08.01-ний өдөр худалдан авч газрын гэрээ, гэрчилгээг шилжүүлэн авсан боловч одоог хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг авч чадахгүй байна. Анх энэ орон сууцыг 1991 онд *********** нь худалдаа бэлтгэлийн удирдах газарт ажиллаж байхдаа хувьчлалаар авсан боловч хувьчилсан гэсэн баримт аваагүй тул энэ үл хөдлөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ********* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтийн шаардлага гаргасан ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
*************** талбайтай, шургааган шаамал, шавардсан, төмөр дээвэртэй, өвлийн сууцны өмчлөгч ********* мөн болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, газрын байршлын кадастрын зураг, өвлийн сууцны гэрэл зургууд, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч Б.Нинагийн ...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1а-14 тоотод байрлах шургааган шаамал, шавардсан, төмөр дээвэртэй, цагаан өнгөтэй 3 айлын байр нь анх 1970 онд Худалдаа бэлтгэлийн трестийн ажилчдын байрны зориулалтаар баригдсан. Энэ байрыг миний мэдэхийн цагдаад ажилладаг ******, эхнэр нь худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажилладаг ****** гэдэг хүн амьдарч байгаад Галт сумын ***********эдэг хүнд зарсан. Тэгээд Бямбасүрэн 2015 онд ****** худалдаж авсан. Би Худалдаа бэлтгэлийн трестэд бичээчээр ажиллаж байгаад хувьчлагдахад нь өөрийн амьдарч байсан Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар гудамжны 1а-11 тоот байрыг хувьчилж авсан... гэх мэдүүлэг, гэрч ********* ...Манайх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1а-16 тоотод байрлах Худалдааны ажилчдын байранд 1985 онд ороод одоог хүртэл тэндээ амьдарч байгаа. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 1а-14 тоотод байрлах 3 айлын шургааган шаамал, шавардсан, төмөр дээвэртэй, цагаан өнгөтэй ажилчдын байрыг 1991 онд өмч хувьчлагдахад цагдаад ажилладаг Мөнхболд түүний эхнэр Худалдаа бэлтгэлийн трестэд худалдагчаар ажиллаж байсан Даваасүрэн нар хувьчилж аваад 2005 оныг хүртэл амьдарч байгаад Ганбаатар гэдэг хүнд худалдсан. Тэгээд ********* 2015 онд энэ байрыг худалдаж авсан юм... гэх мэдүүлэг, гэрч ********** ...би анх худалдааны ажилчдын зориулалтаар баригдсан Мөрөн сумын 2 дугаар гудамжны 1а-14 тоотод байрлах шавран шаамал төмөр дээвэртэй байшинг цагдаагийн газарт ажилтай Мөнхболдоос 2006 онд худалдаж аваад тэндээ амьдарч байгаад 2015 оны 8 сард *********д худалдсан. Анх Мөнхболдоос худалдаж аваад үл хөдлөх эд хөрөнгийн гэрээ гэрчилгээг авах гэхэд Мөнхболд хувьчлалаар авч байсан гэрээ гэрчилгээг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй гэж байсан. Тэгээд архиваас шүүлгэхэд хувьчлагдсан талаарх баримт гарч ирэхгүй байсан юм гэх мэдүүлэг, Мөрөн сумын 2 дугаар багийн Засаг даргын 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Нямжий овогтой Бямбасүрэн нь тус багийн 1а гудамжны 14 тоотод ам бүл 3 хүүхдийн хамт тус хаяганд ...оршин суудаг нь үнэн болно гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Тус аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын ажилтан, ажилчдын байрны хувьчлалтай холбогдох баримт бичиг байхгүй тул ************ холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй байна гэх 10/391 тоот лавлагаа, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Мөрөн сумын 2 дугаар баг 1 дүгээр гудамж, 14 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг анх хувьчлалаар С.Даваасүрэн авсан гэх боловч тус хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивт хувьчлалын тухай бичиг баримт байхгүй ба уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй олон өмчлөгч дамжсан байх тул иргэний хүсэлтийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэх 1/1427 тоот лавлагаа, хүсэлт гаргагчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар Хөвсгөл аймгийн ************** талбайтай, шургааган шаамал, шавардсан, төмөр дээвэртэй, өвлийн сууцны өмчлөгч *************** мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ