| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00147/И |
| Дугаар | 155/ШШ2016/00219 |
| Огноо | 2016-02-04 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2016/00219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн Арбулаг суманд **********
Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч 155/2016/00147/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Миний бие ********* нь 1979 оны 09 сарын 26-ны өдөр анх талийгаач эхнэр ********* гэр бүл болж, 1981 оны 01 сарын 23-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Тухайн үед манай сумын улсын бүртгэлийн ажилтан нь манай гэр бүлийн хүнийг өвөөгөөр нь овоглож буюу ********** гэж буруу бүртгэсэн байна. ********** нь ****** өдөр өвчний учир нас барсан бөгөөд бидний бага хүү ******* нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэхэд гэрлэлтийн баталгаанд талийгаачийн овог буруу бичигдсэнээс тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байна. Иймд 1981 оны 01 сарын 23-ны өдрийн 35 дугаар гэрлэлтийн бүртгэлд бичигдсэн ************** мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
********* нь тус шүүхэд талийгаач эхнэр ****** 1981 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 35 дугаартай гэрлэлтийн бүртгэлд бүртгэгдсэн ********** нь ******* мөн болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар шаардах эрхтэй байна.
Хүсэлт гаргагч ********* түүний талийгаач эхнэр ********** нар 1979 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 1981 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн бүртгэлд бүртгэхдээ талийгаач ******* гэж буруу бичсэн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ******дугаартай ****** гэсэн төрөлтийн бүртгэлтэй, 1981 онд ****** гэрлэлт бүртгэлтэй байх ба эцэг нь ******** гэсэн бүртгэлтэй бөгөөд овог нэрийн өөрчлөлт, үрчлэлт хийгдээгүй, энэ хүн мөн болохыг тодорхойлов гэх баримт, талийгаач ********* төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч ******** нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар *********** мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хүсэлт гаргагч ********* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН