Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/04962

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2024/04962

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжилсэн 7,477,458.97 төгрөгийг хариуцагч *, * нар хүлээн зөвшөөрч, сар бүрийн 8-ны өдөр 300,000 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,541.22 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *, * нараас 67,270.61 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 67,270.61 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН