| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2015/01234/И |
| Дугаар | 155/ШШ2016/00223 |
| Огноо | 2016-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00223
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн **********
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2015/01234/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч ********* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг дуусталх хугацаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор ажиллаж байгаад цэргийн албанд татагдаж, цэрэгт явсан. Цэргээс ирээд 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд мөн нэгдэлдээ буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор тус тус ажиллаж байсан юм. Хөдөлмөрийн дэвтрээ нүүдлээр алга болгож, үрэгдүүлснээс болж улсад ажилласан жил маань тогтоогдохгүй болоод байна. Иймд миний 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч ********* Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд хоньчноор ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Сосорбарамын Төртогтохын ажиллаж байх хугацаандаа авч байсан цалин хөдөлмөр хөлсний түүвэр, гэрч ********* ********* Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оноос 1979 оныг хүртэл, 1983 оноос 1991 оныг дуустал малчнаар ажилладаг байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдэлд 1970 оноос 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч Ж.Цэдэвдамбын ********* Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад 1976 онд малчнаар элсэн орж ажиллаж байгаад 1979-1983 оны хооронд цэргийн алба хааж ирээд тус нэгдэлдээ 1991 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. Би тус нэгдлийн 3 дугаар бригадад 1975 оноос 1986 оныг дуустал хоньчноор ажиллаж байгаад Мөрөн рүү шилжсэн. Би Алаг-Эрдэнэ сум руу байнга явдаг байсан учраас *********ын ажиллаж байсан талаар сайн мэднэ. гэх мэдүүлэг, Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 882 дугаартай архивын лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч *********ын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *************Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 3 дугаар бригадад 1976 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацаанд хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ