Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00224

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн *************

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч155/2016/0102/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, хүсэлт гаргагч ********* нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 9 дүгээр сарын 01-нээс 1980 оны 6 дугаар сарын 30-ныг хүртэл Завхан аймгийн Худалдааны техник мэргэжлийн сургуулийг тогооч мэргэжлээр төгссөн. 1980 оны 7 дугаар сарын 17-ноос 1981 оны 7 дугаар сарын 31-нд Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестэд, 1981 оны 8 дугаар сарын 01-нээс 1988 оны 12 дугаар сарын 21-ныг хүртэл Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд, 1988 оны 12 дугаар сарын 21-нээс 1989 оны 9 дүгээр сарын 01-нийг хүртэл Ханх сумын Худалдаа бэлтгэлийн ангид, 1989 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 11 дүгээр сарын 21-нийг хүртэл Ханх сумын 8 жилийн сургуульд, 1990 оны 11 дүгээр сарын 21-нээс 1991 оны 12 сарын 30-ныг хүртэл Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд, 1992 оны 01 сарын 01-нээс 1992 оны 9 сарын 05-ныг хүртэл Урандөш компанид, 1992 оны 9 дүгээр сарын 05-наас 1996 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл Илч хоршоонд тогоочоор тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл орсон гарсан тушаал байхгүй учраас ажилласан жил тооцогдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

********* нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч ********* Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Ханх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Ханх сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Урандөш компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, Илч хоршоонд 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний хүсэлт, Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестээс 1987 онд Мягмарын Цагаанчулууны нэрээр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай Мэргэжлийн боловсон хүчнийг ажилд томилох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1981 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 40 дугаартай Хүмүүсийг ажилд томилох, чөлөөлөх, халагдсаны тэтгэвэр олгох тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Ханх хорооны 8 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10/18 дугаартай архивын лавлагаа, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны ************* дугаартай албан бичиг, гэрч ********* ********* Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 1 дүгээр гуанзанд 1981-1989 оныг дуустал ээлжийн тогоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн ангид 1979-1994 оныг дуустал худалдагч, кассчин зэрэг ажил хийж байсан. гэх мэдүүлэг, гэрч Ё.Оюунчимэгийн ********* Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестийн Жанжин малгайт ресторанд 1981-1988 онд ахлах тогоочоор ажиллаж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн ангийн Жанжин малгайт ресторанд 1985-1989 оныг дуустал кассчнаар ажиллаж байсан. гэх мэдүүлэг, гэрч П.Эрдэнэцэцэгийн ...********* Завхан аймгийн Худалдааны техникум, ТМС-ийн нийтийн хоолны тогоочийн ангид 1979 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл суралцаж төгсөж ирээд 1980 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн 2 дугаар гуанзанд тогоочоор 1981 оныг дуустал ажиллаад Хатгал руу шилжсэн. ...Би Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Худалдаа бэлтгэлийн ангийн 4 дүгээр гуанзанд 1980 оноос 1984 оныг хүртэл зөөгчөөр ажиллаж байгаад Галт сум руу шилжсэн. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч *********ы Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Ханх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Ханх сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Урандөш компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, Илч хоршоонд 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд 1980 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, Ханх сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, Ханх сумын 8 жилийн дунд сургуульд 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, Хатгал хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, Урандөш компанид 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл, Илч хоршоонд 1992 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тогоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧШҮҮГЧ                         Г.ДАВААХҮҮ