Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00225

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ***********

Хариуцагч: Хөвсгөл аймаг ********

Хариуцагч: Хөвсгөл аймаг ***********

Үндсэн зээл 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг, алданги 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг, нийт 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч155/2015/01271/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ********* нар нь 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр сарын хугацаатай 2.700.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, зээлийн гэрээ байгуулж авсан. ********* нар нь зээлийн хүүг 3 сар төлөөд 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүг төлөхгүй утсаар болон биечлэн уулзахад зээл авч өгнө, хүний байшин барьж байна тэгээд хөлс мөнгийг аваад өгье гэх мэтчилэн янз бүрийн шалтаг тоочиж төлөхгүй байгаа тул ********* нараас үндсэн зээл 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг, алданги 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг, нийт 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ********* нар шүүхэд гаргасан тайлбартаа: ********* бид иргэн *********гээс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 2.700.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хоног тутам үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Үүнээс хойш зээлийн хүүнд 280.000 төгрөг, мөн 530.000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээ төлж барагдуулаагүй байна. Одоо *********гийн нэхэмжилсэн үндсэн зээл 2.700.000 төгрөг, зээлийн алданги 1.350.000 төгрөг, нийт 4.050.000 төгрөгийг ********* бид төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********* нь хариуцагч ********* нарт холбогдуулан үндсэн зээл 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг, алданги 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг, нийт 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79.750 төгрөгийн тал хувь болох 39.875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ********* нараас 39.875 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч *********д олгохоор шийдвэрлэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ********* үндсэн зээл 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг, алданги 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөг, нийт 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч ********* нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 201оны 12 дугаар сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.750 төгрөгөөс 39.875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч ********* нараас улсын тэмдэгтийн хураамж 39.875 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА