| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/00228 |
| Огноо | 2016-02-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 155/ШШ2016/00228
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Б.Нансалдуламаас битүү мөнгөн тоноглолтой эрт үеийн мөнгөн хазаар буюу 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг, хариуцагч *********аас 4 ханатай гэрийн мод буюу 50.000 төгрөг, буу буюу 250.000 төгрөг, нийт 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, хариуцагч *********оос иж планет-5 мотоцикль 1 ширхэг буюу 500.000 төгрөг, азарга 2 толгой буюу 700.000 төгрөг, морь 8 толгой буюу 2.400.000 төгрөг, унагатай гүү 3 толгой буюу 900.000 төгрөг, хязаалан морь 2 толгой буюу 500.000 төгрөг, шүдлэн морь 2 толгой буюу 400.000 төгрөг, эм хонь 50 толгой буюу 3.500.000 төгрөг, төлөг 10 толгой буюу 500.000 төгрөг, хурга 44 толгой буюу 1.320.000 төгрөг, эм ямаа 71 толгой буюу 4.260.000 төгрөг, ишиг 72 толгой буюу 1.080.000 төгрөг, нийт 16.060.000 /арван зургаан сая жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *********д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.260.000 /арван дөрвөн сая хоёр зуун жаран мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 /гучин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* 451.460 /дөрвөн зуун тавин нэгэн мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч *********оос 238.250 /хоёр зуун гучин найман мянга хоёр зуун тавь/ төгрөг, хариуцагч ********8.150 /найман мянга нэг зуун тавь/ төгрөг, хариуцагч *********аас 9.650 /есөн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *********д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ