Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 126/ШШ2024/0020

 

Хариуцагч прокурорын дүгнэлтийг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхболор би, Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б***********-ийн     дүгнэлттэй, Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б***********-т холбогдох зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б***********р нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай дүгнэлтийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Прокурор дүгнэлтээ: Эрх бүхий албан тушаалтан 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0214645 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч С.Энхбаатарт шийтгэл оногдуулсан байх боловч шийтгэлийн хуудсанд шийтгэлийн төрлийг хуульд заасан үндэслэл журмын дагуу бичээгүй нь ойлгомжгүй бөгөөд Зөрчлийн тухай хуултийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг энэ хуулийн тогтооно гэсэн хууль ёсны зарчимд нийцээгүй байна. гэжээ.

Иймд шийтгэлийн хуудсыг зөвтгөж, өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б***********р нь холбогдогч С.Энхбаатарт шийтгэл оногдуулсан 06 дугаар сарын 26-ны өдрийн 0214645 дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь: хэсгийн 1 дэх хэсэгт бичигдсэн ... 500.000 ... гэснийг ...500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох... гэж өөрчлөлт оруулахаар прокурорын гаргасан дүгнэлтийг мэргэжлийн хуульч прокурор албан ёсоор дүгнэлт гаргаж буйг хуулиа зөв тайлбарласан гэж үзэж өөрчлөхийг зөвшөөрөв.

Тайлбарлах нь: Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэхээр гаргасан прокурор С.Б***********-ийн     гаргасан дүгнэлтэд Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан зөрчил үйлдсэн хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилжээ гэснийг үндэслэн миний бие таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, шийтгэлийн хуудас бичсэн юм. Хуульд нэгжээр торгоно гэж бичээгүй төгрөгөөр торгоно гэж бичсэнийг яг үгчилж уншиж ойлгосон нь буруу байжээ гэж үзлээ. гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ... гэж, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б***********р нь ...2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0214645 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б***********-ын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0214645 дугаартай шийтгэлийн хуудсанд прокурорын дүгнэлтэд бичсэний дагуу өөрчлөлт орно гэж ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг хөндөхөөр болон хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасныг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөвсгөл аймгийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих ахлах прокурор С.Б***********-ийн     гаргасан Хөвсгөл аймгийн Улаан тайгын Улсын тусгай хамгаалалтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б***********-ын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 0214645 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон уг захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР