Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/01113

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/01113

Хөвсгөл аймаг

 

                       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** гэх газар оршин суух Б О-ийн М-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4,882,471.62 (дөрвөн сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2024/01241/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч О.М- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: О-э овогтой М- миний бие ББСБас гар утасны зээл авсан. 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл төлөх гэрээний дагуу нийт 1,850,000 төгрөгийг одоогийн байдлаар төлсөн байна. Иймд нэхэмжлэлд дурдсан 4,882,471.62 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.М-д холбогдох хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбартай уншиж танилцлаа. Хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Мөн ББСБ ХХК-аас нэхэмжилсэн 4,882,471.62 төгрөгийг 9 сарын турш хувааж төлөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч О.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,882,471.62 (дөрвөн сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.М- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,882,471.62 (дөрвөн сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,070 (ерэн гурван мянга дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М-эс 46,535 (дөчин зургаан мянга таван зуун гучин тав) төгрөгийг, улсын орлогоос 46,535 (дөчин зургаан мянга таван зуун гучин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,882,471.62 (дөрвөн сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.М- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,882,471.62 (дөрвөн сая найман зуун наян хоёр мянга дөрвөн зуун далан нэгэн төгрөг жаран хоёр мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч ББСБ ХХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,070 (ерэн гурван мянга дал) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.М-эс 46,535 (дөчин зургаан мянга таван зуун гучин тав) төгрөгийг, улсын орлогоос 46,535 (дөчин зургаан мянга таван зуун гучин тав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН