| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/01196/И |
| Дугаар | 155/ШШ2024/01136 |
| Огноо | 2024-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/01136
| 2024 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 155/ШШ2024/01136 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, А Ц-гийн Н,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01196/и дугаар индекстэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ц.Н миний бие 1970 онд Ц-гийн хоёр дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд, ***ын 10 жилийн сургуулийг төгссөн.
Үүний дараа ТМС-ийн засал чимэглэлийн ангид 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл суралцаж төгсөөд 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр ажиллаж байгаад гэр бүлийн шалтгаанаар ажлаас гарсан. Би ***ын хүнтэй гэр бүл болж 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүүхдээ төрүүлээд байж байгаад Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс ажилдаа дахин орж 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилчнаар ажилласан.
Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол ажиллаж байсан хугацааны орсон гарсан зарим тушаал аймгийн архиваас олдохгүй байгаагаас миний улсад ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна.
Иймд Ц.Н намайг 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоо хүсэлт гаргасан.
Хөвсгөл аймгийн Архивын тасгаас ирүүлсэн баримтад үндэслээд миний бие шүүхэд гаргасан хүсэлтийг дараах байдлаар тодруулж байна. Үүнд: Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр, 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: А Ц-гийн Нийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны тушаал шүүж үзэхэд Ц.Нийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул аолобгдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. гэх бичилт бүхий 11/953 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Ээлжийн амралт олгох тухай 38 дугаартай тушаал, түүний хавсралтын хамт, Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай 20 дугаартай тушаал түүний хавсралтын хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторын даргын 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай 100 дугаартай тушаал түүний хавсралтын хуулбар, Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай Б-154 дугаартай тушаал түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл Ойн техник мэргэжлийн сургуулиас Ц- овогтой Нд нээж олгосон №220422 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Ү-ын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Д-ын Н Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3900 гр жинтэй, өндөр 50 см охин төрүүлсэн түүх нь манай архивын 13 дугаар баримтанд байгаа болно. Түүхийн хуулбарыг хавсаргав. гэх бичилт бүхий 724 дугаартай албан бичиг, Д-ын Нийн 1990 оны төрөлтийн түүхэд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Оын Б-гийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-12, 44-47 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ч.Б-г гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Ц.Нийн ХААТР-1А, хаягийн хуудас дугаар 7, ХААТР-21А, 21Б маягтуудын хуулбаруудыг, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Барилга угсралтын контор нь Барилга угсралтын трест болж өөрчлөгдсөнтэй холбоотой дээд газрын тушаал, шийдвэр бий эсэх лавлагаа, Ц.Нийн Барилга угсралтын конторт болон Барилга угсралтын трестэд ажиллаж байсан хугацааны цалин хөлсний баримт бий эсэх лавлагааг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 15-34 дүгээр хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл засал чимэглэлчнээр, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба тэрээр шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр, 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ц.Н нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ц.Н нь Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр, 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас Ц- овогтой Нд нээж олгосон 01. 1985.09.01 Хөвсгөл Ойн техник мэргэжлийн сургуулийн засал чимэглэлийн ангид сурагчаар элсүүлж суралцуулав. Хөвсгөл Ойн техник мэргэжлийн сургуулийн захирлын 1985 оны 12 сарын 06-ны өдрийн 121 тоот тушаалаар, 02. Хөвсгөл Ойн техник мэргэжлийн сургуулийн хоёр жил суралцсан засал чимэглэлчин мэргэжил эзэмшүүлэн төгсгөж Хөвсгөлийн БУКонторын мэдэлд шилжүүлэв. Сургуулийн захирлын 1987 оны 06 сарын 28-ны өдрийн 99 тоот тушаалаар, 03. 1987.07.03 Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт засал чимэглэлчингээр томилон ажиллуулав. Барилга конторын даргын 1987 оны 07-р сарын 06-ны өдрийн 100 тоот тушаалаар 1989.10.01 Өөрийн хүсэлтээр Арбулаг суманд шилжих болсон тул ажлаас нь чөлөөлөв. БУТ-ийн даргын 1989 оны 10 сарын 09 өдрийн 262 тоот тушаалаар гэх бичилт бүхий №220422 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны харьяа Хөвсгөл аймгийн барилга угсралтын конторын даргын 1987 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1. 1987 онд гадаад, дотоодын Техник мэргэжлийн сургуулийг төгсгөж ирсэн 58 хүнийг нэгдүгээр хавсралтанд заасан ёсоор тус тус мэргэжлийн ажилд томилон ажиллуулсугай. гэх бичилт бүхий ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай 100 дугаар тушаал, ...Ц- Н, эм, засал чимэглэл, 4-р зэрэг, 7-3, 2-р бригад гэх бичилт бүхий дээрх тушаалын хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас) ,
Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1988 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 1. 54 ажилтан, ажилчдын 1988 оны ээлжийн амралтыг 2 дугаар хавсралтад дурдсанаар олгосугай. гэх бичилт бүхий Ээлжийн амралт олгох тухай 38 дугаар тушаал, Ц- Н, 2-р бригад, засал чимэглэл, үндсэн амралт ажлын бүгд хоног 22, жинхэнэ амрах ажлын бүгд хоног 22, эхлэх сар, өдөр 3-01 гэх бичилт бүхий уг тушаалын хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас)
Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1. 1989 оны амрах амралтын хуваарийн дагуу 39 ажилчин, албан хаагчдын ээлжийн амралтыг 1, 2 дугаар хавсралтанд дурдсанаар олгосугай. гэх бичилт бүхий Ээлжийн амралт олгох тухай Б-154 дүгээр тушаал, 12.Ц- Н, 2-р бригад, үндсэн амралт ажлын бүгд хоног 22, жинхэнэ амрах ажлын бүгд хоног 22 гэх бичилт бүхий уг тушаалын хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
Улсын барилгын хорооны харьяа Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1.БУТ-ийн цех тасаг бригадууд, захиргааны инженер техникийн ажилтан, бага тушаалын ажилчдыг хавсралт №1-д зааснаар 1991-01-01-ний өдрөөс ажлаас нь чөлөөлсүгэй. гэх бичилт бүхий Орон тоо зохион байгуулалтыг өөрчлөн томилох, хөрөнгө материалыг хуваарилах тухай 20 дугаар тушаал, 50.Ц.Н ... гэх бичилт бүхий дээрх тушаалын хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсээс хуулбарлаж ирүүлсэн нэхэмжлэгч Ц- овогт Нийн ХААТР-1А баримтын 14 дүгээрт ажилладаг байгууллага гэх хэсэгт Барилга угсралтын трест, ажилд орсон он гэх хэсэгт 1987, цех, тасаг, бригад гэх хэсэгт 2-р бригад, эрхэлдэг ажил гэх хэсэгт засалчин, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум, район гэх хэсэгт Мөрөн гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Ү-ын 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 724 дугаартай Д-ын Н Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 3900 гр жинтэй, өндөр 50 см охин төрүүлсэн түүх нь манай архивын 13 дугаар баримтанд байгаа болно. Түүхийн хуулбарыг хавсаргав. гэх бичилт бүхий албан бичиг (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас),
Д-ын Нийн Хэвтсэн 1990 он 1-р сарын 15 өдөр 3 цаг 00 минут, овог нэр Д-бн Н, ажлын газар Мөрөн БУТрестэд, албан тушаал нормчин, ... гэх бичилт бүхий 1990 оны төрөлтийн түүхэд Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Гэрч Ч.Б-гийн: ...1987 оны 8 дугаар сард ТМС-ийг төгсөж ирээд Тариалан суманд Барилга угсралтын трестийн 1 дүгээр бригадад ажиллаж эхлэхээс нь таньдаг болсон. .. Манай бригадад 1991 оныг хүртэл засал чимэглэгчээр ажиллаж байсан. гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Н нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр, 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А Ц-гийн Нийн Хөвсгөл аймгийн Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл, Хөвсгөл аймгийн Барилга угсралтын трестэд 1988 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд засал чимэглэлчнээр, 1990 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН