| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/06631/И |
| Дугаар | 102/ШШ2024/05036 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/05036
| 2024 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/05036 | Улаанбаатар хот |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжилсэн 3,447,326.88 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 574,554.48 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 574,554.48 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 574,554.48 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 574,554.48 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 574,554.48 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 574,554.48 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,107.23 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *оос 35,053.62 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 35,053.62 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН