| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05944/И |
| Дугаар | 102/ШШ2024/05038 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/05038
| 2024 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 102/ШШ2024/05038 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 41 дүгээр хороо, * дугаар хороолол, 7 байр, * тоотод оршин суух хаягтай, * овогт * * /рд:УШ88121518/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүсийн энгельс гудамж, * байр,* тоотод оршин суух хаягтай,* овогт ** /рд:*/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч *,
хариуцагч *,
хариуцагчийн өмгөөлөгч *,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие *тэй 2015 онд анх танилцаж үерхэж байгаад 2016 оноос хамтран амьдарсан. Бид хамтран амьдарч байгаад 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн газарт гэрлэлтээ батлуулж, 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хуримаа хийж, гэр бүл болсон. Бид хамтран амьдрах хугацаанд 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр миний хүү *, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү * нар мэндэлж өнөөдрийг хүртэл эхийнхээ асрамжид эрүүл саруул өсөж байна. Миний бие мөн 7 хоногийн 2 өдөр нь хүүхдүүдээ харж, асран хамгаалж, өсгөн хүмүүжүүлж, сургууль цэцэрлэгийн төлбөр, бусад хэрэглээний зардлыг 100 хувь хариуцан төлж, эцэг хүний үүргээ биелүүлж байгаа. Хүүхдүүдийн асрамжийн хувьд миний зүгээс маргаан байхгүй бөгөөд эх *ийн асрамжид үлдээж, сар бүр хуульд заасны дагуу хүүхдүүдийн тэтгэлгээ төлөхөд татгалзах зүйлгүй. Бид 2022 оны 8 дугаар сараас хойш хоорондын таарамжгүй харьцаа, байнгын хэрүүл маргааны улмаас тусдаа амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан зүйлтэй санал нэг байна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нэхэмжлэгч *ээс хүүхдүүдийн одоогийн сурч байгаа сургууль цэцэрлэгийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон. Мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүсийн 23 дугаар байрны 501 тоотын 69.93 мкв орон сууцыг барьцаалан авсан ипотекийн зээлийн үлдэгдэл төлбөрийг *ий зүгээс 100 хувь хариуцан төлж, зээл төлөгдөж дууссаны дараа орон сууцны өмчлөх эрхийг хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлэн өгөхөөр, мөн Баянгол дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрийн төвийн бүсийн 29г байрны зоорийн давхар 348 тоот 14.5 мкв автозогсоол, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн төвийн бүсийн 29г байр зоорийн давхрын 317 тоот 14,5 мкв автозогсоол, Баянгол дүүргийн 3 дугаар хороо үйлдвэрийн төвийн бүсийн 23 дугаар байр 34 тоот 6,02 мкв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээс нэхэмжлэгч өөрт ногдох хэсгүүдээсээ татгалзаж хариуцагч *, хүү *, * нарын өмчлөлд шилжүүлж өгөх саналуудыг хүлээн зөвшөөрсөн. Мөн *ий зүгээс * дугаарыг хариуцагч *ийн нэр дээр шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон. Үүнээс автозогсоол, агуулах зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бэлэглэлийн гэрээ хийж *ийн нэр рүү шилжүүлсэн. Бусад нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Эдгээр эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 3/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх 4/, *, * нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 5-6/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 287 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх 7/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 8/.
4.Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 16-17/.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Бид 2022 оны 8 дугаар сараас хойш хоорондын таарамжгүй харьцаа, байнгын хэрүүл маргааны улмаас тусдаа амьдарч байна. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Хүү *, * нарыг өөрийн асрамжид үлдээх, мөн хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулна. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон гэсэн тайлбарыг гаргасан.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар *, * нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2016 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр * дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүү *, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүү * нар төржээ.
4.1. Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хэн аль нь гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн, цаашид хамт амьдрах хүсэлгүй нөхцөл байдлыг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
4.2. Нэхэмжлэгчээс хүүхдүүдийн асрамжийг хариуцагчид үлдээхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг үндэслэн хүү *, * нарыг эх *ийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасантай нийцнэ.
4.3. Түүнчлэн хүү *, * нарыг эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг *ээс гаргуулан хүүхдүүдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт нийцнэ.
4.4. Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн цэцэрлэг болон сургуулийн төлбөрийг бүрэн төлөхөөр, үүрэн холбооны * дугаарыг хариуцагчид шилжүүлэн өгөхөөр, мөн гэрлэгчид эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан * овогт * *,* овогт ** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү * нарыг эх *ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү *, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү * нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг *ээс гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн цэцэрлэг болон сургуулийн төлбөрийг бүрэн төлөхөөр, үүрэн холбооны * дугаарыг хариуцагчид шилжүүлэн өгөхөөр, мөн гэрлэгчид эд хөрөнгийн талаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН