Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05059

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05059

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч* ХХК-ийн нэхэмжилсэн 9,313,624 төгрөгийг хариуцагч * хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,164,203 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,164,203 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 1,164,203 төгрөг, 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1,164,203 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,164,203 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,164,203 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1,164,203 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 1,164,203 төгрөгөөр төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,967.99 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас 81,983.995 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 81,983.995 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН