| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/05724/И |
| Дугаар | 102/ШШ2024/05063 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2024/05063
|
|
|
|
|
|
|
|
| 2024 оны 11 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2024/05063 | Улаанбаатар хот |
* УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Замчдын гудамж, 75 байр, * тоотод оршин суух * овогт ** /рд:*/
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дугаар хороо, Авзага * байр, * тооотод оршин суух * овогт * *тай /рд:*/
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
нэхэмжлэгч А.*,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.
/Нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Н.*тайд холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
Миний бие 2009 оны 1 дүгээр сарын 01-нд Н.*тайтай гэр бүл болж гэрлэлтээ 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд 2010 оны 2 дугаар сарын 12-нд охин *, 2015 оны 3 дугаар сарын 12-нд хүү Ирмүүн тус тус мэндэлсэн. Бид хоёрын зан харилцаа, үзэл бодол, мөн *тайн гэр бүлдээ хайхрамжгүй, ажил төрөл хийдэггүй, тогтмол архи уудаг байдал, хардалтаас болж цаашид хамтдаа амьдрах боломжгүй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болж гэр бүлийн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, эвлэрүүлэн зуучлалаас гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон. Одоо бид тусдаа амьдарч байгаа бөгөөд *тай нь хэрүүл маргаан үүсгэж гэрээсээ явахыг шаарддаг байсан. Олон удаа ярилцаж ойлголцохыг оролдсон боловч огт үр дүн гараагүй бөгөөд энэ байдлаараа цаашид амьдрах боломжгүй. Миний хувьд гэр бүлдээ ганцаараа ажил хийж гэр бүл, хүүхдүүдээ авч явж байгаа. Жил ирэх бүр архи уух, хардалт ойлголцолгүй байдал ихсэж надад ч хүүхдүүдэд ч хэцүү байдлыг мэдрүүлж байна. Охин * 14 настай, хүү Ирмүүн 9 настай бөгөөд хүүхдүүдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байгаа бөгөөд ааваас илүү ээжтэйгээ амьдарсан нь хүүхдүүдэд өсөж хөгжих сурч боловсрох, мөн илүү тайван амьдрах болно гэжээ.
2. Хариуцагч бичгээр хариу тайлбар ирүүлээгүй.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/, Д.Ирмүүн, Д.* нарын эрүүл мэндийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний хуулбар /хх 4, 6-7/, Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх 8/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэл /хх 9/.
4. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Бид хоёрын зан харилцаа, үзэл бодол, мөн *тайн гэр бүлдээ хайхрамжгүй, ажил төрөл хийдэггүй, тогтмол архи уудаг байдал, хардалтаас болж цаашид хамтдаа амьдрах боломжгүй болсон” гэсэн агуулгаар тайлбарласан.
3. Хариуцагч Н.*тай нь дээрх нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар түүний хариу тайлбар гаргах хугацаа 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байжээ. Гэвч хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн талаараа ямар нэг бичгийн тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагч ямар нэг байдлаар эсэргүүцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй тул шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж нэхэмжлэлийг дор дурдсан үндэслэлүүдээр хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгүүдтэй харшлахгүй гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч А.*, хариуцагч Н.*тай нар гэр бүл болсныг эрх бүхий байгууллага 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 73 дугаарт бүртгэсэн ба гэрлэгчдийн дундаас 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр охин Д.*, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүү *тус тус төржээ.
Шүүх гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох, мөн гэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс талуудыг эвлэрүүлэхэд анхаарах үүрэгтэй.
Гэрлэгчид Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч тэднийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон болох нь 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №*тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрлэгчид тусдаа амьдарч байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байхаас гадна хариуцагчаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд гэр бүл цуцлахыг зөвшөөрсөн тайлбар гаргасныг үндэслэж шүүхийн зүгээс нэхэмжлэгч болон хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 132.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгүүдэд заасны дагуу эвлэрүүлэх арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс хүүхдүүдийг өөрийн асрамжид үлдээх талаар нэхэмжлэл гаргасан, мөн хариуцагчаас хүүхдүүдийн асрамжийн талаар маргаагүй нөхцөл байдлыг харгалзан охин Д.*, хүү *нарыг эхийн асрамжид үлдээх нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж заасантай харшлахгүй.
Түүнчлэн охин Д.*, хүү *нарыг эхийн асрамжид үлдээж байгаатай холбоотойгоор хуульд заасан хугацаа болон хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг эцэг Н.*тайгаас гаргуулан хүүхдэд олгох нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт нийцнэ.
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан * овогт * *тай, * овогт ** нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.*, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү *нарыг эх А.*гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Ирмүүнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, 2010 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.*г 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, тэтгэлгийг сар болгон эцэг Н.*тайгаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН