Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05085

 

0

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05085

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, * байранд байрлах * ББСБ ХХК /рд:5443598/

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэлмэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч * ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *гийн * нь "* ББСБ" ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 04/051 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 3,653,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай гар утас худалдаж авах зориулалтаар зээл авсан. Гэтэл зээлдэгч * нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас зээлийн төлбөр гаргуулахаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч оршин суух хаяг нь тодорхойгүй гэх шалтгаанаар МУ-ын ИХШХШ тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.9, 117-р зүйлийн 117.1, 170-р зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн * тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иймд хариуцагч *гийн *ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тодруулж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ /хх 5-6/, *ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 7/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /хх 8/, эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт /хх 9/-ийг гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

* ББСБ ХХК нь *т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

* ББСБ ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй. 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох * овогт *гийн * /рд:*/-ыг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, утас: *

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ын оршин сууж байсан хаяг: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, Бэлхийн *дугаар гудамж, * тоот

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.БАЯРСҮРЭН