Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05087

 

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05087

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, Сөүлийн гудамж, * байранд байрлах * ББСБ ХХК /рд:*/

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэлмэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Хүсэлт гаргагч * ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн *гийн * нь "* ББСБ” ХХК-тай 2022 оны 12 дугаар сарын 11- ний өдөр 5/416 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 1,610,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай хэвлэгч машин худалдаж авах зориулалтаар зээл авсан. Гэтэл зээлдэгч * нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хариуцагчаас зээлийн төлбөр гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч оршин суух хаяг тодорхойгүй гэх шалтгаанаар МУ-ын ИХШХШ тухай хуулийн 65-р зүйлийн 65.1.9, 117-р зүйлийн 117.1, 170-р зүйлийн 170.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн * тоот захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч нь одоо хаана амьдарч байгаа хаяг нь тодорхойгүй, олдохгүй байгаа тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *гийн *ийг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тодруулж өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас нэхэмжлэл /хх 1/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/, итгэмжлэл /хх 3/, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээ /хх 5-6/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн * дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /хх 7/-ийг гаргаж өгсөн.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

* ББСБ ХХК нь *т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “хариуцагчийн хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн * дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

* ББСБ ХХКиргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжлуулах шаардлага бий болсон гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй. 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоон баримтжуулан, хаягийн талаарх мэдээллийг хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Их монгол овогт *гийн * /рд:*/-ийг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан *ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрыг нь тогтоож баримтжуулан, хүсэлт гаргагч * ББСБ ХХКмэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Хүсэлт гаргагч * ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, утас: *

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд *ийн оршин сууж байсан хаяг: Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Баянцагаан * дүгээр гудамж, * тоот

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.БАЯРСҮРЭН