Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05094

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2024/05094

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Центр гудамж,* тоотод оршин суух, * овогт *ын* /рд:*/

Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, ** байр, * тоотод оршин суух,* овог** /рд: */

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгох, эрхийн *дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, * дүгээр хороо,*байр * тоот хаягт байршилтай орон сууцыг өөрийн эзэмшилд буцаан авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгч *,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч *

хариуцагч *

гэрч *,

гэрч *,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Цэлмэг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч * нь хариуцагч *эд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, эрхийн * дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * байр * тоот хаягт байршилтай орон сууцыг өөрийн эзэмшилд буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Миний бие *тэй 2006 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү *, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү*, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү *нар төрсөн. Сүүлийн 3 жилийн хугацаанд эхнэр бидний харьцаа таарч тохирохоо больсон, байнгын хэрүүл маргаантай амьдарч байсан учир би шүүхэд гэр бүлээ цуцлуулах, хүүхдүүдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр * тоот шийдвэрээр * бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эх *ийн асрамжид үлдээж, хүүхдүүдэд надаас тэтгэлэг төлүүлэхээр тогтоосон. * бид эвлэрлийн гэрээ байгуулж, * өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, * дүгээр хороо, * дүгээр байр, * тоот орон сууцыг * болон хүү *,*, *нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч * нь уг орон сууцны зээлийг, нэхэмжлэгч * нь * дахь цалингийн зээл 9,900,000 төгрөгийг хариуцаж төлөхөөр бидний эвлэрлийг шүүх баталсан. Гэвч Шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд * 3 хүүхдээ өөрийн асрамжид аваагүй. Хаан банк дахь орон сууцны зээлийн төлбөрийг нэг ч удаа төлсөнгүй. Шүүхийн шийдвэр гарах үед зээлийн үлдэгдэл 9,900,000 төгрөг байсан. Эвлэрлийн гэрээнд заасны дагуу би уг зээлээ мөн хариуцан төлж байгаа. *ийн өөрийнх нь хүссэнээр хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, түүний хүссэнээр эвлэрлийн гэрээ байгуулж шүүхээр шийдвэрлүүлсэн. Гэвч * нь шүүхийн шийдвэрийг огт биелүүлсэнгүй, дунд нь хүүхдүүдийн эрх ашиг их хохирч байна. Энэ хүн зөвхөн орон сууцтай үлдэхийн тулд хүүхдүүдээ өөрөө асрамждаа авна гэдэг шийдвэр гаргасан нь нэгэнт тодорхой байна. Хүүхдүүдийн сургууль, сургалт, хоол хүнс, эмчилгээ, хувцас хэрэглэлд нэг ч удаа нэг ч төгрөг өгсөнгүй. Өвчтэй хүүхдэдээ асаргааны тэтгэмжийг нь авч өөрт нь зориулах шаардлагатай байна. Том хүүгээ дүү нараас нь холдуулж, нэг ч гэсэн хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэдэг ойлголт төрүүлэхийг хүсч байгаа болохоос өсч яваа хүүхдийнхээ цаашдын хүмүүжил, сургуульд огт анхаарал халамж тавихгүй байна. * бидний гэрлэлтээ цуцлуулсан нь гарцаагүй боловч хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгосон, орон байраа ипотекийн зээлийн хамт түүний эзэмшилд шилжүүлсэн нь миний хувьд хүүхдүүдийнхээ эрх ашгийг ноцтой хохироосон маш буруу шийдвэр байжээ гэж дүгнэж байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр * тоот шийдвэрээр төрсөн эх *ийн асрамжид үлдээсэн *,*, *нарыг эцэг * асрамжид өгөх, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс эрхийн улсын бүртгэлийн* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 69 дүгээр байр, * тоот орон сууцыг өөрийн * болон хүүхдүүдэд эзэмшүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.   

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн * дугаар шийдвэрээр гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг шийдвэрлүүлсэн. * нь энэ хугацаанаас хойш*, *болох 2 бага хүүхдийг 7 хоногт 2 удаа сургалтанд явуулж байгаа гэж авч явдаг байсан. Сургалтанд хүргэж өгч авчраад хүүхдүүдээ анхаараад байхаар нь хүүхдийн тэтгэмж өгөхгүй байсныг тоогоогүй. 2023 оны 10 дугаар сарын 15-нд бага хүү*, * хүчээр аваад гэрээс гарсан. Тэрнээс хойш авчирч өгөөгүй уулзуулахгүй байсан. Хүүхдүүдийн сургуулийг чимээгүй шилжүүлсэн. * өмнө нь надад хүч хэрэглэж гар хүрч байсан. Би хүүхдүүдээ ийм газар ийм хүмүүс дунд өсгүүлмээргүй байна. Хүчээр ингээд байгаа асуудлыг шийдвэрлүүлж авмаар байна. Байнга утсаар дарамталдаг. Миний 3 хүүхдийг мөнгөөр хардаг. Салснаас хойш сургалтанд хамруулж байгаа. Бага хүү *тай харилцаж тус болохгүй, Ipad /таблет/ утас TV /телевиз/ зэрэг зүйлсээр аргалж амьд харилцаанд ордоггүй тул аавтай нь байлгах хүсэлгүй байна. Бага хүү аутизмтай хүүхдэд байнгын анхаарал хэрэгтэй байдаг тул энэ хүнтэй байх нь хортой байгаад байна. Ээж дээрээ гурван хүүгээ салгахгүйгээр шүүхийн шийдвэрийн дагуу үлдээх хүсэлтэй байна гэжээ.     

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /1хх 1-3/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 7/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт /1хх 8/, Нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн тодорхойлолт /1хх 9/, Байнгын асаргаа шаадлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолт /1хх 10/, Unique Jiu Jitsu academy сургалтын төвийн тодорхойлолт /1хх 11/, Бяцхан эрдэмтэн НҮТББ-ын албан бичиг /1хх 12/, *ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 13/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Өндөр насны тэтгэвэр тогтоолын хуудас /1хх 14/, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 15/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 16/, Хаан банкны Хувьсах хүүтэй орон сууцны зээлийн гэрээ, хавсралт /1хх 17-20/, Хаан банкны Дахин санхүүжилтийн гэрээ буюу нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт /1хх 21-23/, Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, хавсралт /1хх 24-25, 26-28, 30-31/, Орон сууцны ипотекийн зээлийн нэмэлт гэрээг цахимаар байгуулах тухай /1хх 29/, Хаан банкны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 32-36/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /1хх 37-55/, Сүүн шүдхэн хороолол гэх төлбөрийн баримт /1хх 56-60/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр * дугаар шийдвэр /1хх 61-62/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 68/, Mergee гэх мэссэж зураг /1хх 72-75/, Баянгол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Шинжээчийн багийн дүгнэлт /1хх 89-100/, Банкны төлбөр барагдуулах газар Хариу мэдэгдэх хуудас /1хх 109/, Баянгол дүүргийн 31 дүгээр хорооны амьжиргааг дэмжиж зөвлөлийн хурлын тэмдэглэл /1хх 110-111/, *,*, *нарын төрсний бүртгэлийн лавлагаа /1хх 130, 133, 134/, * Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тайлбар гаргах нь /1хх 179/, Мэссэж зураг /1хх 180-184/,*гийн захидал /1хх 185/, Dund Huu гэх мэссэж зураг /1хх 186/, Нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн 1д ангийн* овогтой * сурлага хүмүүжлийн тодорхойлолт /1хх 213/, Эрдмийн Ундраа Ерөнхий боловсролын сургуулийн 11-10 ангийн сурагч* овогтой Бэлгүдэйгийн тодорхойлолт /1хх 214/, Хаан банкны Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 215-216/, Хамгаалах байранд хүүхэд хүлээж авсан бүртгэлийн маягт /1хх 235-238/, Гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ /1хх 239-246/, Зураг /1хх 247/, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /1хх 248-250, 2хх 1-2/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас, илтгэх хуудас /2хх 3-5/, Тодорхойлолт гаргах нь Unique Jiu Jitsu academy төрийн бус байгууллагын захирал* /2хх 14/, итгэмжлэл /2хх 15/, Шилжүүлгийн мэдээлэл /2хх 16-18/, Нийслэлийн ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн тодорхойлолт /2хх 112/, Сүүн шүдхэн хүүхдийн шүдний эмнэлгийн магадлагаа, хавсралт /2хх 113-114/, *ны дансны хуулга /2хх 138-139/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхэд /2хх 140/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр * дугаар шийдвэр, тэмдэглэл /2хх 141-147/.      

4. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /1хх 69/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх 218-219/.

5. Шүүхээс дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд:*гийн санал асуусан тэмдэглэл /1хх 122/,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 30ё 2-5/3026 тоот албан бичиг, хавсралт /1хх 135-142/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 122 тоот албан бичиг, хавсралт /1хх 147-177, 187-189/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтэс, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1хх 191-211/, Цагдаагийн ерөнхий газар урьдчилан сэргийлэх газрын 18б/1174 тоот албан бичиг, хавсралт /2хх 9-10/, Хан-Уул дүүргийн Цагдаагийн Хоёрдугаар хэлтсийн 30нэ-5/4901 тоот албан бичиг, хавсралт /2хх 47-70/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 186 тоот албан бичиг, хавсралт /2хх 71-106/, шүүх хуралдаанд *ээс гэрчийн мэдүүлэг авсан,

Хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 833 дугаар шийтгэх тогтоол /1хх 232-234/, Улсын ерөнхий Прокурорын газар Эрүүгийн хэргийн тусгай архивын * тоот албан бичиг, хавсралт /2хх 32-44/, *гаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх 123-125/,  

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд * 3 хүүхдээ өөрийн асрамжид аваагүй. Хаан банк дахь орон сууцны зээлийн төлбөрийг нэг ч удаа төлсөнгүй. ...Хүүхдүүдийн сургууль, сургалт, хоол хүнс, эмчилгээ, хувцас хэрэглэлд нэг ч удаа нэг ч төгрөг өгсөнгүй. ...Өвчтэй хүүхдэдээ асаргааны тэтгэмжийг нь авч өөрт нь зориулах шаардлагатай байна. Том хүүгээ дүү нараас нь холдуулж, нэг ч гэсэн хүүхэдтэйгээ амьдарч байгаа гэдэг ойлголт төрүүлэхийг хүсч байгаа болохоос өсч яваа хүүхдийнхээ цаашдын хүмүүжил, сургуульд огт анхаарал халамж тавихгүй байна” гэсэн агуулгаар тайлбарласан.

3. Хариуцагчаас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:  

3.1. * өмнө нь надад хүч хэрэглэж гар хүрч байсан. Би хүүхдүүдээ ийм газар ийм хүмүүс дунд өсгүүлмээргүй байна.

3.2. Бага хүү аутизмтай хүүхдэд байнгын анхаарал хэрэгтэй байдаг.

3.3. Ээж дээрээ гурван хүүгээ салгахгүйгээр шүүхийн шийдвэрийн дагуу үлдээх хүсэлтэй гэсэн.

4. Зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  

4.1. Нэхэмжлэгч *, хариуцагч * нар нь 2007 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүү *, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүү*, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүү *нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдож байна.

4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн * дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан *, * нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү *, 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү*, 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү *нарыг эх *ийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан *эс хүү *,*, *нарт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч * нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 69 дүгээр байр, * тоот орон сууцыг * болон хүү *,*, *нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч * нь уг орон сууцны зээлийг, нэхэмжлэгч * нь *ин дахь цалингийн зээл 9,900,000 төгрөгийг тус тус хариуцахаар харилцан тохиоролцсон эвлэрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

4.3. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хүү *,*, *нарыг эх *ийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн хэдий ч нэхэмжлэгчээс хариуцагч *эд холбогдуулан хүүхдүүдийг өөрийн асрамжид авах буюу хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан. 

Талууд хүүхдүүдээ хэний асрамжид үлдээх талаар харилцан тохиролцоогүй, асрамжийн талаар харилцан адилгүй тайлбарыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэж хүүхдийн асрамжийн тал дээр мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилон ажиллуулсан. Тус хэлтсийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай шинжээчийн багийн дүгнэлтэд “...хүү *н асран хамгаалагчаар хариуцагч *, хүү*, *нарын асран хамгаалагчаар нэхэмжлэгч *тус тус тогтоох саналыг дэвшүүлж байна” гэж тусгагджээ.

Зохигчийн хүсэлтээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заасны дагуу*гаас саналыг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдөр асуухад “...Би аавтайгаа амьдрахыг хүсдэг” гэсэн агуулга бүхий хариултыг өгсөн байна. 

Хавтаст 2 дахь хэргийн 33-36 дугаар талд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 833 дугаар шийтгэх тогтоол авагдсан. Шийтгэх тогтоолоос үзвэл, нэхэмжлэгч * нь 2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны * тоотод эхнэр *тэй маргалдсаны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдож, *гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. 

Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн шинжээчийн 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт, хүү*гийн асрамжийн талаарх тайлбар зэрэг нь хүүхдийн асрамжийг тогтооход харгалзан үзэх үндэслэл боловч хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбарыг харьцуулан дүгнэвэл *г дүү*, *нараас тусдаа өсгөх нь эдгээр хүүхдүүдийн хоорондоо ээнэгшин дассан байдал, хамтдаа байх эрх ашигт нийцэхгүй, түүнчлэн хүүхдийн асрамжийг ийнхүү салгаж тогтоох шаардлагатай болох нь баримтаар тогтоогдоогүй.

Учир нь зохигчдын дундаас төрсөн хүүхдүүд бие биетэйгээ хамт өсөх, эсхүл тусдаа өсөх зэрэг нь тэдгээрийн асрамжийг шийдвэрлэхэд харгалзан үзэх хүчин зүйл болдог. Энэ үүднээс дүгнэвэл бага насны хамтдаа ээнэгшин дасч өссөн төрсөн ах дүүсийг салгаж асрамжийг шийдвэрлэсэн нь хүүхдийн дээд эрх ашигт нийцэхгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчээс*, *нарын асрамжийн талаарх маргааны үндэслэлээ эдгээр хүүхдүүдэд эх *ээс илүүтэй анхаарал, халамж үзүүлдэг гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан эцгийн үүргээ биелүүлсэн гэж үзэхээр байна.

Дээрх болон хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудаас үндэслэн үзвэл хүү*, *нарын нас, эхийн халамж шаардагдах нөхцөл байдал, хүүхдүүд бие биетэйгээ хамт өсөх, хүүхдүүдийн хоорондоо ээнэгшин дассан нөхцөл байдал, мөн нэхэмжлэгч * гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж хүү *,*, *нарыг эхийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

5. Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн * дугаар шийдвэрээр нэхэмжлэгч *, хариуцагч * нар маргааны зүйл болох эрхийн* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 65 байр * тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн талаар харилцан тохиролцсон байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч * нь өөрийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 69 дүгээр байр, * тоот орон сууцыг * болон хүү *,*, *нарын өмчлөлд шилжүүлж, хариуцагч * нь уг орон сууцны зээлийг, нэхэмжлэгч * нь *ин дахь цалингийн зээл 9,900,000 төгрөгийг тус тус хариуцахаар харилцан тохиоролцсон эвлэрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй.

Дээр дурдсан байдлаар шүүхээс нэгэнтээ тогтоосон учир эрхийн* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 65 байр * тоот хаягт байршилтай орон сууцыг өөрийн эзэмшилд буцаан авах агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.   

6. Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан *эд холбогдох, хүүхдийн асрамж тогтоолгох, эрхийн* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 65 байр * тоот хаягт байршилтай орон сууцыг өөрийн эзэмшилд буцаан авах тухай * нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарлаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

                        

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.БАЯРСҮРЭН