Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2016/00229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Хөвсгөл аймгийн ********ийн Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 201оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч 155/2016/00120 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ************* нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1971.07.01-нд мужаанаар ажиллаж эхэлсэн. Тус нэгдэлд 1971.07.01-нээс 1974.05.01 хооронд мужаанаар, 1974-1977 оны хооронд хязгаарын цэрэгт, 1977.07.10-наас 1991.12.31 хооронд тус нэгдэлд мужаанаар ажилласан болно. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн ба Улаан туг нэгдлийн ажилласан хоног, цалинг 70 дугаар данснаас лавлагаа авсан боловч миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд ********* миний бие нь Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1971.07.01-нээс 1974.05.01 хүртэлх, 1977.07.10-1991.12.31 оныг дуустал мужаанаар ажиллаж байсан байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн ************ нь намайг 1971 онд 1 дүгээр ангид орж байхад үйлдвэр бригадад ажиллаж байсан ба нэгдэл тартал тус нэгдэлд ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлснээс улсад ажилласан жил нь тооцогдохгүй байгаа тул түүний Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн үйлдвэр бригадад 1971 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1974 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл, 1977 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

********* нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар, мөн тус сум нэгдэлдээ 1977 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч ********* нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн үйлдвэр бригадад 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус мужаанаар ажиллаж байсан болох нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдэлд ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70-р дансны хуулбарууд, гэрч **************, ********* нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин хүсэлт гаргагч *********гийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн үйлдвэр бригадад 1971 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1972 оны 06 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагчийн дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ************** Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн үйлдвэр бригадад 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1974 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, 1977 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус мужаанаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1971 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1972 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн үйлдвэр бригадад мужаанаар ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН