| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд: Хүсэлт гаргагч: *****************хүсэлттэй Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Хүсэлт гаргагч ********* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ************ нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс туслах малчнаар элсэн орсон юм. Түүнээс хойш хоньчин, адуучнаар тус нэгдэлд 1987 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдав. Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох гэтэл ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул ажилд орсон гарсан тушаал байхгүй зэргээс миний нэгдэлд ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм. Иймд ********* миний бие Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал хоньчин, адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь Хүсэлт гаргагч ********* нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал хоньчин, адуучнаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Хүсэлт гаргагчийн ажилласан жил, цалинг сумын архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын цалингийн түүвэр, архивын лавлагаа, Гэрч *********** 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: ....********** нь 1982 оны үеэс Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд адуучнаар 1985 оны намар хүртэл цэрэгт явтлаа ажиллаж байсан юм.... гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар ....хөдөө мал харах хүн байхгүй.... гэх хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********-ыг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 30-ныг дуустал хоньчин, адуучнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *********ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ |