| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2016/01257/И |
| Дугаар | 155/ШШ2016/00232 |
| Огноо | 2016-02-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 155/ШШ2016/00232
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат би ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн ********* холбогдох
Үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3.836.105 /гурван сая найман зуун гучин зургаан мянга нэг зуун тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ********** нь Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байхдаа 2012 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ХААН банкны Хөвсгөл салбараас 7.000.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай аваад 2014 оны 3 дугаар сараас хойш төлбөр хийлгүй хугацаа хэтрээд 660 хонож байна. Зээлийн үлдэгдэл 2.484.808 төгрөг 10 мөнгө, хүү 1.192.495 төгрөг 15 мөнгө, торгуулийн 158.804 төгрөг 69 мөнгө бүгд 3.836.105 төгрөг 94 мөнгөний өрийн үлдэгдэлтэй байна.
Зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр нөхөр ********регистртэй ********** гарын үсэг зурсан болно.
Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 3.836.105, 94 төгрөгийг зээлдэгч ******* гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч нарийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч ********* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* бид ХААН банкнаас шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
********* нь Ач анагаах ухааны сургуульд суралцаж байгаа, нөхөр Батмөнх нь эрхэлсэн ажилгүй тул зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөгүй хугацаа хэтрүүлсэн нь үнэн.
Одоо ХААН банкнаас нэхэмжилсэн 3.836.105 төгрөгийг *********, ********* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өөрсдийн боломжоор сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа болно гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбар нь хариуцагч *********, Б.Бөтмөнх нараас Үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 3.836.105 /гурван сая найман зуун гучин зургаан мянга нэг зуун тав/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь ....ХААН банкнаас нэхэмжилсэн 3.836.105 төгрөгийг *********, ********* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа..... гэх тайлбараа шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбартай танилцсан энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76.338 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********, ********* нараас 38.169 төгрөг, улсын орлогоос буцаан 38.169 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт буцаан олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь ЗАХИРАМЖЛАХ нь
1. Нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлага 3.836.105 /гурван сая найман зуун гучин зургаан мянга нэг зуун тав/ төгрөгийг хариуцагч *********, ********* нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76.338 /далан зургаан мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********, ********* нараас 38.169 /гучин найман мянга нэг зуун жаран ес/ төгрөг, Голомт банкны Хөвсгөл салбар Татварын хэлтсийн 4901000149 тоотод данснаас буцаан 38.169 /гучин найман мянга нэг зуун жаран ес/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Хөвсгөл салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ