Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/05133

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/05133

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч * ХК-ийн нэхэмжилсэн 8,618,678.55 төгрөгийг хариуцагч *, * нар хүлээн зөвшөөрч, 8 сарын хугацаанд төлж барагдуулахаар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,849 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *, * нараас 76,424.5 төгрөгийг, улсын төсвийн орлогоос 76,424.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч * ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Ч.БАЯРСҮРЭН