| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2015/01250/И |
| Дугаар | 155/ШШ2016/00235 |
| Огноо | 2016-02-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 155/ШШ2016/00235
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн *********** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********** холбогдох
Махны үлдэгдэл үнэ 1.725.000 /нэг сая долоон зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2015/01250/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ********* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 7 дугаар сарын 02-ны үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумаас нөхрийн хамт 36 тооны мал ачиж орж ирсэн. 11 тооны хонийг нь тухайн үед зарж борлуулсан. Махны ченж гэж өөрийгөө танилцуулсан *********д үлдсэн 25 тооны хонийг, 1 тооны хонийг 77.000 /далан долоон мянга/ төгрөгөнд тооцож 3 хоногийн дараа мөнгө өгөхөөр харилцан тохиролцож зарсан. Тухайн үед бэр эгч Цэцэгмаа нь манай энэ дүү мал зардаг юм. Энэ дүүд зар гэж заруулсан. Энэ талаар Цэцэгмаа сайн мэдэж байгаа. Гэтэл одоо энэ хүн миний мөнгийг өгөхгүй, намайг ихээхэн чирэгдүүлж байна. 11 сарын үед 200.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1.725.000 /нэг сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгийг ************ гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ********* шүүхэд гаргасан тайлбартаа: ********** нэхэмжилсэн 1.725.000 /нэг сая долоон зуун хорин таван мянга/ төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ********* нь хариуцагч *********д холбогдуулан махны үлдэгдэл үнэ 1.725.000 /нэг сая долоон зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42.550 төгрөгийн тал хувь болох 21.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********аас 21.275 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч *********гийн махны үлдэгдэл үнэ 1.725.000 /нэг сая долоон зуун хорин таван мянга/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч ********* хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.550 төгрөгөөс 21.275 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *********аас 21.275 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянаншийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА